Sonntag, 9. Januar 2011

Зуун жилийн ганцаардал 4

Тагтаа шиг цагаан шинэ байшингаа бүжигт найр хийж мялаав. Ребека
Амаранта хоёрыг насанд хүрсэн бусгүйчүүд болсныг мэдсэн тэд үдэш байшин барих

санаа Урсулад төрж билээ. Үнэнийг хэлэхэд, бүгсүйчүүдийг зочдоо хүлээгээд авахад
нүүр улайхааргүй өрөөтэ болгох гэж хүссэнээс үүдэж уг барилгын ажлыг үүсгэсэн
билээ. Бодсоноо гялалзтал бүрэн биелүүлэхэд саад болох юм байгаагүй тул
байшинг өөрчлөн барьж байх бүх хугацаанд борви бохисхийлгүй ажиллаж, ажил
дуусахаас өмнө чихэр, талх худалдаж олдсон мөнгөөрөө гэрээ гоёх, тохижуулах
олон үнэт ховор эдлэл захиалсны дотор оньст төгөлдөр хуур байсан нь хотынхныг
гайхуулж, залуучуудыг ихэд баярлуулсан гайхамшигт эд байлаа. Тэр хуурыг задлан
хэдэн хайрцагт хийж авчраад, венийн тавилга, богемийн болор, үнэт суулга, голланд
даавуу, элдэв дэнлүү, лааны тосгуур, цэцгийн ваар, хивс бүтээлгийн хамт буулгажээ
.Энэ бүхнийг нийлүүлсэн худалдааны газар италийн мастер Пьетро Креспийг
төгөлдөр хуурыг угсраад, худалдаж авсан эздэд нь яаж хэрэглэдэг, зургаан хатуу
цаасан бортгон дээр нүх гарган бичсэн чамин аялгуунд яаж бүиг хийдгийг зааж өгөөд
ир гэж өөрийн зардлаар явуулсан байжээ.
      
Пьетро Креспи бол цайвар үстэй залуухан эр. Түүн шиг цэвэрхэн сайхан, төлөв
төвшин хүнийг Макондогийнхон үзээгүй байлаа. Тэрбээр дэгжин харагдах гэж мэрийх
тул амь тэмцэм халуунд ч мөнгөн товруутай савхин хантааз, зузаан хар цэмбэн
нөмрөгөө тайлалгүй ажиллана. Хэдэн долоо хоног зочдын өрөөг дотроос нь түгжиж
аваад, хөлсөө цувуулан зүтгэж, Аурелианогийн дархаа хийдэгчлэн махруун ажиллаж,
тэгэхдээ тэрийн эздээс зүйг барин зайтайхан байдаг байлаа. Нэгэн сайхан өглөө
Пьетро Креспи зочдын өрөөний хаалгыг нээлгүй, зэхсэн юмаа хэнд ч харуулж
гайхуулалгүйгээр эхний бортогыг төгөлдөр хуурт хийсэнд алх чихэнд чийртэй тог тог
хийх, банз зогсолтгүй түр няр унах чимээ гэнэт намдаад, хөгжмийн гайхмаар
тунгалаг, яруухан эгшиг дуурьслаа. Бултаараа зочдын өрөө рүү гүйлдэв. Буэндиа
аяны сайхныг сонсоод биширэнгүй харин өөрөө дээш доош болоод байх даралт
товчийг харахдаа мэл гайхан зогсжээ .Тэр ч байтугай тэр үл үзэгдэгч хөгжимчний
зургийг авах гэж Мелькиадесийн аппаратыг зоожээ. Энэ өглөө итали эр өглөөний
хоол хамт идэв. Ребека, Амаранта хоёр хоол авчирч өгөөд, энэхүү тэнгэрлэг сайхан
хүний бөгжгүй цагаан хуруугаараа хутга сэрээ цэмцгэр гэгч намбатай хөдлөхийг
харахдаа зүрх алдаж байлаа. Зочдын өрөөний хажуугийн тасалгаанд Пьетро Креспо
бүжгийн хичээл зааж эхлэв. Охидын биенд огт хүрэлгүйгээр метрономоор айзам
тааруулан цохиж, янз бүрийн гишгэлтийг хийж үзүүлэв. Охидын бүжиг сурч байх зуур Урсула тасалгаанаас хором ч гаралгүй тэднийг найрсгаар ажиглаж байлаа. Энэ
хэдэн өдөр Пьетро Креспо бүжгийн шаахай, биеэ барьсан нарийхан гэгчийн тусгай
өмд өмсжээ.
“Дэмий юманд санаа зовох юм. Энүүнийг ямар эр хүн гэдэг юм” гэж Буэндиа
эхнэртээ хэлжээ. Гэвч хичээл дуусаж итали залуіг Макондогоос явсан хойно л Урсула
хянах байраа сая орхижээ. Тэгээд найрт бэлтгэж эхэллээ. Урсула найрт тоотойхон
хүн урив. Макондог босголцсон бүх өрхөд урилга өгсөн атал тэр үед хоёр бутач
хүүхэднэмж гаргаад байсан Пилар Тернерад л өгсөнгүй. Урих хүнийг нөхөрсөг
сэтгэлийн угаас боловч нэлээд алаг үзэлтэй сонгосон байлаа. Учир нь урилга
авагчид нь аян хийж Макондог байгуулахаас бүр өмнө Буэндиатай үерхдэг андууд,
хар багаасаа Аурелиано, Аркадио нартай үерхсэн тэдний хүү, ач нар, Ребека,
Амаранта хоёрын хатм юм хатгамладаг тэдний охид, зээ нар байлаа. Маконогийн
номхон захирагч Аполинар Москоте ноёны эрх мэдэл үзэмжийн төдий бөгөөд түүний
үйл ажиллагаа модон жад барьсан хоёр цагдааг хувийн задлаар байлгаж байгаагаас
хэтэрдэггүй байлаа. Амиа тэжээхийн эрхээр хоёр охин нь оёдлын газар нээж, тэнд
бас хиймэл цэцэг, гуайявагаар амьтан хийж, онцгой захиалгаар амрагийн захидал  бичих болов. Охид даруухан, эелдэг, хотдоо хамгийн царайлаг, шинэ бүжгийг бүгдээс
сайн хийдэг байсан боловч найранд уригдагсдын тоонд багтаагүй болно.
Урсула, Амаранта, Ребека гурав тавилгыг авдарнаас нь гаргаж мнгөн
хэрэгслийг цэвэрлэж, сарнай овоолсон завин дотор гуниглан байгаа бүсгүйчүүдийн
зургийг өлгөн, барилгачдын барьсан нүцгэн ханыг амь оруулж байх завсар Бэундиа
эзэн тэнгэр гэж байхгүй юм байна гэж бат итгэн тэнгэрийг мөшгөхөө больж, онь±т
төгөлдөр хуурын гэдэс дотрыг уудалж, ид шидийнх нь нууцыг тай«ах гэж оролджээ.
Найр нөгөөдөр гэж бахйад хаанаас гараад ирсэн нь үл мэдэгдэх өдий өтдйи эрэлт
боолт, дохиур цохиурыг хөглөрүүлэн бажгадаж, нэг үзүүрээс нь тэнийлгэхэд нөгөө
үзүүр нь атирчих олон чавхдасны дотор толгой эргэн барьж тавьсаар уул зэмсгийг
нэг эвлүүлэхчээн аяджээ. Буэндиагийнх хэзээ ч ингэж хөл болж, хөөрцөглөн
бужигнаж байсангүй. Гэвч керосин дэнг яг тогтосон өдөр, цагтаа асааж амжлаа.
Давирхай, нойтон шохой ханхалсаар байгаа байшингий- хаалга онгойж, Макондогийн
хуучцуулийн үр хүүхэд, ойм, хайтан цэцэг бүхий гонхон, одоохондоо нам гүм байга а
суух өрөө, сарнайн анхилуун үнэр түгэх цэцэрлэгийг үзээд, зочдын өрөөндөө цагаан
даавуугаар бүтээсэн тул мэдэгдэх сонин зүйлийн дэргэд цугларлаа. Хөндийн хотод
нэлээд дэлгэрсэн оньст хуурыг үзсэн улс түүнийг харахдаа ялихгүй урам хугарсан
боловч Ребека, Амаранта хоёроор бүжгийг эхлүүлэхээр Урсула анхны бортогыг
хийхэд оньс ажилласангүйд хамгийн их урам хугарчээ. Бараг сохорч, эрүү өвдөг
нийлсэн Мелькадес урьдын ид чадлаа дахин гарган төгөлдөр хуурыг засах гэж
оролдов. Эцэст нь Буэндиа гацсан арааг огт санамсаргүйгээр хөдөлгөтөл хөгжим
дуугарч, хол хол хийнсээ дараа нь огт замбараагүй холилдон ая гарчээ. Чинээнд нь
тултал татаж, гайхалтай зоримлог хөглөсөн чавхдасыг дохиур балбасаар
бэхэлгээнээсээ мултран унаж байлаа. Гэвч далай эрж, давшгүй өндөр даваа давсан
хорин хоёр зоригтны үр сад ая алдагдан бүдчүүлэхийг тоолгүйгээр үүр цайтал
бүжиглэжээ.
Пьетро Креспи оньст хуурыг засахаар Макондод буцаж ирлээ. Ребека,
Амаранта хоёр чавхдасыг засахад нь түүнд туслах зуураа вальсын хэлгий аялгууг
жаал дуурайжээ. Итали залуу эелдэг, өөлөхийн аргагүй байх учир Урсула түүнийг
хянаж цагдахыг больжээ. Пьетро Креспи зассан оньст хурын аянд явуулахаар
төлөвлөөгүй байсан салахын бүжиг явуулж, Ребекатай орчин үеийн бүжгийн эрхэм
урлагийг үзүүлжээ. Аркадио, Амаранта хоёр уран, эвлэгээрээ тэр хоёроос дутахгүй
байлаа. Гэвч үзүүлэх бүжгийг зогсоохоос аргагүй болов. Учир нь үүдэнд
сонирхогчдын дунд зогсож байсан Пилар Тернера, Аркадиог хүүхэн шиг бөгстэй юм
гэж хэлсэн эмэгтэйг үсэджээ. Шөнө дөл болсон байлаа. Пьетро Креспи салах ёс
хийхдээ сэтгэл уяраам үг хэлээд, удахгүй эргэж ирнэ гэж амлалаа. Ребека түүнийг
хаалган дээр гаргаж өгөөд, хаага цоожилж, дэнлүү унтраахад өрөөндөө очоод
мэлмэртэл уйлж гарлаа. Хэдэн өдөр тэрбээр тайтгарч чадахгүй уйлж, уйлсныг нь хэн
ч, тэр байтугай Амаранта ч мэдсэнгүй ээ. Ребекагийн юма нуугаад байгаад гэрийнхэн
нь гайхсангүй. Наанаа нийцтэй эелдэг Ребека цаанаа хажиг гажууд зантай, дотуур
тамиртай байлаа. Үс зүс сайхантай, бие чийрэг, хөл зэгзгэр бүсгүй болсон боловч
Буэндиагийнд анх ирэхдээ авчирсан хэд хэд засагдаж, тохойловч нь ойчоод өгсөн өнөө танхуур сандалдаа суух дуртай хэвээрээ байлаа. Ребекаг өдий болсон хойноо
хуруугаа хөхөх зангаа тавиагүй байгаа гэж хэн ч сэжиглэхгүй байлаа. Иймээс ая
таарвал л угаалгын өрөөнд түгжиж аваад буру ухаран унтах сургууль хийдэг
байлаа. Нэг оброотой үдэш сэн билээ. Үеийн бүсгүйчүүдтэйгээ хайтан цэцэгт гонхонд
юм нэхэн ярилцан сууж байтал ярианы учиг гэнэт тасарч, цэцэрлэгийн нойтон жим,
өтний овоолсон шороог харахдаа уйтгар гунигийн гашуун нулимс өөрийн эрхгүй
мэлмэрэн иржээ. Уйлах болсноосоо хойш зүржийн шүүс, гишүүнэ хоёроор тухайн
үед нь эмчилсэн муу зуршил нь юунд ч дйилдэхгүй дахичихлаа. Ребека ахин шороо
идэх боллоо. Эхний удаа яахыг нь үзье гэж сониучирхан, эвгүй амтагдахад дур гутах
31
биз гэж боджээ. Нээрээ ч үмхсэн шороогоо буцааж тургив. Гэвч уйтгарт автах тусмаа
шороо амс амссаар амтанднь анхных шигээ бүрмөсөн орчихлоо. Халаасаа
шороогоор дүүргэж аваад, найз охиддоо хамгийн хэцүү шаглаасыг заан, хойноос нь
сэтгэлээр унан шороо шохой идээд байхын хэрэггүй муусайн эрчүүдийн тухай ярих
зуураа баярлах ч шиг, зовох ч шиг сэтгэл хачин болсоор нөгөөхөө чимх чимхээр нь
сэм сэмхэн идэж бардаг байлаа. Чимх шороо идчихэд нь өөрийг нь далан таваар
буулгасан цорын ганц хархүү өөрт ньойртож, барин тавин нүдэнд үзэгдэх шиг,
чийдммэл ганган савхин гутлаар ертөнцийн нөгө өхязгаарт гишгэн явахад
шороогоор дамжин биеийн нь хүнд, цусны нь илч өөрт нь дамжих мэт, амыг аргаан,
зүрхийг тайвшруулах шорвог шорооноос тэр нь амтагдах шиг болдог байлаа. Нэг
орой Ампаро Москоте шинэ байшингаа үзүүлээч гэж гуйжээ. Амаранта Ребека хоёр
вангийн түшмэлийн эрх охиныг гэнэр ирсэнд бишүүрхэн, хөндий бөгөөлд ёсорхог
угтаж томруулсан байшингаа үзүүлэн төгөлдөр хуураа залган сонсгож, жимсний
ундаа, жигнэмэг тэргүүтнээр дайлав. Ампаро биеэ сайхан авч явах, бусдын хайрыг
татах, уян налархай аашлахын хувьд хоёр бүсгүйд үлгэр болохоор байсан тул
хэдхэн минут өрөөгөөр ороод гарсан Урсула хүртэл биширч гүйцсэн байлаа. Хоёр
цаг болоод ярих юмаа дуусаж байтал Ампаро Амарантагийн нүд хариулж байгаад
өөр зүг анхаарангуут нь Ребекад захиаг атгуулж амжлаа. “Ноёхон Ребека Буэндиад”
гэсэн захидлын хаягийг төгөлдөр хуурын заавар бичсэн шиг ногоон бэхээр нямбай нь
аргагүй жирийлгэн бичсэнийг ажиглаж амжаад хурууныхаа өндгөөр нуглаад
цээживчнийхээ өвөр рүү хийж Ампаро Москотег хэмжээ хязааргүй баярласан, үхэн
үхтлээ сэм сүлбэлдэхийг дуугүй илтгэсэн харцаар харжээ.  Ампаро Москоте, Ребека Буэндиа хоёр гэнэт үерхэх болсонд Аурелианогийн
сэтгэлд найдвар төржээ. Жаалхан Ремедиосыг санан шаналсаар байлаа. Гэвч
түүнтэй дайралдах аз таарахгүй л байв. Макондог байгуулалцсан Магнифико
Висбаль, Геринельдо Маркес нарын хүү, өөрийн төө зайгүй найз Висбаль, Маркес
нарын хамт хотоор явахдаа оёдлын газар орж шунаг нүдээр түүнийг хайвч зөвхөн
эгч нар нь л байж байдаг байлаа. Ампаро Москоте тэднийхээр орж гарах болсон нь
сайны ёр байлаа. “Ремедиос түүнтэй хамт ирэх ёстой. Заавал ирнэ” гэж Аурелиано
дотоо бодож энэ үгийг өчнөөн удаа их л итгэлтэй давтан хэлж, нэг орой дархныхаа
газар алтан загас хийж байтлаа гэнэт Ремедиос сэтгэлийн нь дуудлагад хариулах нь
гэж гэнэт мэдэрчээ. Үнэхээр ч, төдөлгүйхэн хүүхдийн дуу гарахыг сонсоод толгой
өндийлгөн үзвэл хаалган дээр ягаан органди даашинз, жижигхэн цагаан шаахай
өмссөн охин зогсож байсанд дотор нь палхийгээд явчихав.
- Наанаа орж болохгүй ээ, Ремедиос! Наана чинь ажил хийж байгаа гэж Ампаро
Москоте гонхноос хашгирав. Гэвч Аурелиано эгчи©нхээ хэлж байгаа үгийн учрыг
ухах зав охинд өгсөнгүй, амнаас нь оосорлосон алтан загасаа дээш өргөн - Ор ор гэжээ.
Ремедиос орж ирэн загас гээд нэг юм асуусан боловч Аурелианогийн дотор нь
гэнэт бөглөрсөн давчдаад хариу хэлж чадсангүй. Энэхүү ягаан арьсыг дандаа илж,
энэхүү номин нүдийг дандаа ширтэж, асуух болгондоо эцгээ дуудан байга аюм шиг
хүндэтгэлтэйгээр “Ноён” гэж хэлэх энэ дууг дандаа сонсож байхсан гэж хүсэж
байлаа. Өрөөний буланд ширээн дээр Мелькиадес гаргаж уншихын аргагүй тахир
махир үсэг сараачиж байлаа. Аурелиано түүнд уур нь хүрч байлаа. Тэрбээр
Ремедиос загасыг дурсгал болгон ав гэж дөнгөж хэлтэл охин айгаад урлангаас яаран
гарав. Аурелиано түүнтэй сая болтол уулзахыг хүлээн дотроо тэвчиж явсан бол тэр
оройноос тэсэж баж огт чадахгүй болоод ажлаа бүр орхилоо. Хамаг бодлоо
төвлөрүүлэн Ремедиосыг сэтгэлээрээ дуудах гэж олонтаа цөхрөн оролдсон боловч
цаадах нь тэр дуудлагад нь орохгүй байлаа. Аурелиано эгч нарынх нь оёдлын газар
түүнийг хайн очиж гэрийнх нь цонхны буулгасан хөшигний цаанаас олж харах гэж
32
оролдож, эцгийнх нь конторт дайралдах гэж хичээх боловч гагцхүү зүрхээрээ л
түүнтэй уулзаж, сэтгэлдээ тодрох дүрийг нь ганцаардаж зовохдоо хань болгодог
байлаа. Аурелиано Ребекатай хамт төгөлдөр хуурын вавьсыг чагнан хэдэн цагаар
зочдын өрөөнд суух болов. Ребека Пьетро Креспигээр энэ аялгуунд бүжиг заалгаж
байсан учир тэр хөгжмийг сонсож байхад Аурелиано ердөө л бүх юмыг харахад, тэр
ч байтугай хөгжим сонсож байхад Ремедиос санагдах учир түүнийг чагнаж байлаа.
Энэ айлынханд хайр сэтгэлийн өвчин нүүрлэв. Аурелиано эх адаггүй шүлгээр
хайр сэтгэлээ уудалж, Мелькиадесийн бэлэглэсэн хатуу цаасан дээр, унтлагын
өрөөний ханан дээр, гарынхаа арьсан дээр шүлэг бичиж, Ремедиосыг жин үдийн
дуниартсан агаарт, Ремедиосыг сарнай цэцгийн зөөлөн амьсгалд, Ремедиосыг
бүлээхэн талхны өглөөний үнэрт гээд хаа л бол хаа байгаагаар шүлэглэж байлаа.
Ребека гэгээвчний дэргэд юм хатгамлан өдөрбүрийн дөрвөн цагт хайрт хүнээсээ захиа хүлээн суудаг байлаа. шуудангийн луус макондод сард хоёр ирдэгийг сайн
мэдэх боловч андуураад хэдийд ч хүрээд ирж болзошгүй гэж цаг үргэлж харуулддаг
байлаа. Гэтэл бүр хяссан юм шиг нэг удаа луус иэрэх ёстой өдрөө ирсэнгүйд Ребека
энэлэн зовсондоо элий балай болон, шөнө дунд босож цэцэрлэгт ороод багтран
орилж, буйлаа эмгэн хумсны дунгийн хэлтэрхийд урсаар, амиа хорлох гэсэн хүний
шийдчихсэн байдлар шороог атга атгаар үмхэлж гарчээ. Тэгээд өглөө болтол
бөөлжив. Тэрбээр цөхрөн тэчьяадаж ухаан алдаад дэмийрэн ярихдаа сэтгэлийнхээ
нууцыг илчилжээ. Ондууцан уурласан Урсула авдрын цоожийг эвдэж, ёроолд нь
ягаан туузаар ногтлон боосон, суүрчиг ханхалсан арван зургаан захидал, хуучин
номын хуудасны завсар хавчуулж хадгалсан навч, цэцгийн дэлбээ, дөнгөж хүрэнгүүт
үйрч унах хатаамал эрвээхийг олжээ. Ребека сэтгэлээр үхэж байгааг ганц
Аурелиано л ойлгож байлаа .Урсула Ребекаг сэргээх арга чарга хийж байсан тэр
орой Аурелиано Магнифико Висбаль, Геринельдо Маркес хоёртой Катариногийн
үрээлэнд очив. Түүнд гонхон нэмж бариад банзаар хаан, өрөө гаргасанд гандмал
цэцгийн үнэр ханхлах ганц бие эмэгтэйүүд суудаг болжээ .М кондод хэдэн жил
үзэгдээгүй Хүмүүн Франсиско ирчихээд, дууг нь найраг баян хуурч, бөмбөрчдийн
чуулга хөгжимдөж байлаа. гурван найз нишингийн дарс захив. Аурелианотой чацуу
боловч ертөнцийн явдалд түүнээс илүү боловсорсон Магнифико, Геринельдо хоёр
өвөр дээрээ хүүхэн суулгаад нанчдаа яаралгүйхэн хүртэж байлаа. Өөрийг нь таалах
гэсэн алтан шүдтэй, харимал насны нэг хүүхнийг Аурелиано түлхэж орхв. Уух тусам
Ремедиос улам санагдаж байсан боловч сэтгэлийн шаналгаа намдах шиг болж байв.
Тэгснээ Аурелиано нэг мэдэхэд хөвж явав. Удалгүй хоёр найз нь нөгөө хүүхнүүд нь
огт хэлбэр дүрсгүй, өд шиг жингүй хөнгөн юмнууд болчихсон бүрэлзэх униар дунд
бас хөвж, үг яривч дуулдахгүй, дохин зангавч ойлгогдохгүй байлаа. Катариног мөрөн
дээр нь гара атвиад “Удахгүй арван нэгэн цаг боллоо” гэж хэлэхэд Аурелиано эргэн
харвал түүний манарсан малийсан царай, чихнийх нь арын хиймэл цэцэг үзэгдсэнээ
алга болсон нь мартах тахлын үеийнх иг ухааны чагтага тасарсанн хэрэг байжээ.
Гагцхүү маргааш өглөө нь огт танихгүй айлд ухаан орвол өмнө нь дан ц мцтай, хөл
нүцгэн, үс нь сэгсийсэн Пилар Тернера зогсож, дэнгээр өөрийг нь гэрэлтүүлэн итгэж
ядсан байдалтай.
- Аурелиано юу? Гэж асууж байжээ.
Аурелиано баттай гишгэж аваад толгойгоо өндийлгөв. Тэрбээр энд яаж ирснээ
мэдэхгүй байсан боловч яах гэж ирснээ сайн санаж байлаа. Учир нь бага байхаасаа
энэ бодлоо сэтгэлийнхээ угт хадгалж ирсэн билээ.
- Би тантай унтах гэж ирлээ хэмээн тэр хэлэв.
Аурелианогийн хувцас туж шороо, бөөлжис бослон байлаа. Тэр үед хоёр бага
хүүтэйгээ суудаг байсан Пилар Тернера түүнээс юу ч асуусангүй, ор руугаа аваачин,
нойтон алчуураар нүүрийг нь арчиж, хувцсыг нь тайлаад, өөрөө ч нүцгэлээд, хүүхдүүдээ хөшгөө буулгав. Тэрбээр төрсөн тосгондоо үлдсэн эр, эргэж ирнэ гэж
амлаад явсан эрчүүл, хөзрийн мэргэ төөрснөөс болж будлиад гэрийг нь олоогүй
эрчүүлийг хүлээснээр цөхөрчээ. Тэднийг хүлээсээр байтал түүни арьс нь үрчийж,
мээм нь шалчийн, зүрхийн нь цог бөхжээ. Пилар Тернера харанхуйд Аурелианог олж,
гараа гэдсэн дээр нь тавьж, эх нь шиг хүзүүг нь энхрийлэн үнэсэж, “Миний хөөрхөн
балчирха” гэж хэлсэнд Аурелиано дагжтал чичирч эхэлжээ. Уйтгар гунигийн хадан
эргээс тайван, итгэлтэй түдэж зоволгүй холдон одож, бүдүүлэг адгуусны үнэр, саяхан
индүүдсэн угаашны үнэр ханхлах дэвсгэр болж гүйцсэн Ремедиостой учирлаа. Замд
гараад тэр уйлав. Эхлээд тэр өөрийн мэдэлгүй эхэр татан мэгшиж байв. Дараа нь
нулимс нь барья гэхэд болохгүй булгийн ус шиг сад тавьж, дотрыг нь горойлгон
хөндүүрлээд байсан юм хага үсрэх шиг болжээ .Эмэгтэ© түүний үсээр нь оролдон
наадаж, амарзаяа үзүүлэхгүй бөөн хар юмнаас бие нь ангижрахыг хүлээж байлаа.
“Тэр чинь тэгэд хэн юм?” гэж Пилар Тернера асуусанд Аурелиано хэн болохыг
хэллээ. Тернера тасхийтэл хөрөхсөн боловч урьдын цагт тагтаа дэрхийн үргэдэг
байсан тэринээд одоо хүүхдүүдээ ч сэрээсэнгүй. “Эхлээд эхнэрээ бойжуулах хэрэг
гарах нь дээ” гэж тоглоом хийсэн боловч тоглосон аясны нь цааан ихэд өрөвдөж
ойлгосон байдал байгааг Аурелиано мэдэв. Аурелиано эр хүний хийдгийг хийж
чадах нь гэдэг итгэлтэй болоод зогссонгүй олон сар зүрхийг нь шаналгасан гашуун
дарамтаасаа салаад тасалгаанаас гарахад гэнэт Пилар Тернера:
- Би тэр охинтой чинь яриад, царан дээр тавиад чамд авчраад өгье гэж н гэнэт
амлажээ.
Тэрбээр хэлсэндээ хүрлээ. Гэвч тэр нь даан ч цагаа олсонгүй. Буэндиагийн
гэрийнхний урьдын амгалан тайван байсан нь алдагджээ. Ребекагийн гал халуун
дурлал мэдэгдлээ. Ребека дэмийрэхдээ чанга чанга хашгирах учир түүнийг нуух
аргагүй байлаа. Амаранта гэнэт халуун хумхаа тусав. Амаранта ч дуралын өргөсөнд,
тэгэхдээ бүтэшгүй дурлалын өргөсөнд хатгуулжээ. Угаалгын өрөөнд орж дотроос нь
түгжиж байгаад,найдвартай хүслээ илтгэсэн гал халуун хайрын захидал бичиж, тэр
захиагаа явуулалгүй авдрынхаа ёроолд нуун сэтгэл ханадаг байжээ. Урсула хоёр
өвчтөнийг асран самгардаж байлаа. Амарантагийн сэтгэлээр унасны учрыг хэлүүлэх
гэж шалгаах, цохиж асуух зэргээр удтал үзсэн боловч мэдэж чадсангүй. Тэгснээ
дахин санаа авч, авдрынх нь цоожийг эвдэж, “Пьетро К°еспид” гэж хаягласан боловч
явуулаагүй, ягаан тузаар боож, шинэхэн цагаан сараана хавчуулсан, дээр нь
дусалсан нулимс эвэрч амжаагүй захидлыг олжээ. Урсула галіузахахд ганц хуруу
дутуу олж, хөгжим худалдаж авах санаа төрсөн өдөр цагийг харааж, хатгамлын
хичээл хийхийг хориглож, хүн үхээгүй байтал нэг ёсны гашуудал зарлаж, охидоо
бүтэхгүй юманд найдахаа болихоос нааш гашуудлыг тайлахгүй гэжээ. Пьетро
Креспитйг анхандаа тоохгүй байснаа, хөгжмийн машиныг баруун солгойгүй эдэлдэгт
нь одоо бахархах болсон Хосе Аркадио буэндиа оролцоод ч нэмэр болсонгүй.
Иймээс Ремедоис өөртэй нь суухыг зөвшөөрч байна гэж Пилар Тернераг ирж
хэлэхэд, Аурелиано эцэг эхдээ зовлон дээр нь зовон нэмэх боллоо гэдгийг ойлгосон
боловч нэгэнт л тийм үйлтэйгээс цааш үйлээ дагая гэж шийджээ. Буэндиа, Урсула
хоёр хүүгийнхээ зориуд ярилцъя гэхэд өрөөнд орж, түүний хэлэхийг тэвчээртэй
сонсжээ. Гэвч бэр болох хүнийхээ нэрийг дуулангуут Хосе Аркадио Буэндиа нүүрээ
мэнчийлгэн дургүйцэж, “Нүдээ алдав уу, чи. Хөөрхөн, аятайхан бүсгүй мундсан биш,
очиж очиж дайсныхаа охинтой гэрлэх гэдэг чинь юу билээ” гэж зандрав. Урсула
харин ч хүнээ олж гэж сайшаагаад, эгч дүү долоон Москоте царайлаг бол царайлаг,
ажилсаг бол ажилсаг, даруу бол даруу, хүмүүжилтэй бол хүмүүжилтэй сайн охид гэж
сэтгэлд нь таардгийг хэлээд, хүүгээ ухаалаг сонгож гэж магтжээ. Эхнэрийнхээ
Ремедиосыг тийнхүү учир дүрсгүй магтсанд яах ч аргагүй болсон Буэндиа Ребека,
Пьетро Креспи хоёрыг бие биедээ сайн учир суулгана гэдэг болзол сөргүүлэн   тавьжээ. Урсула зав гаргаж, Амарантаг мужийн гол хотод аваачъя, аялж жуулчлаад,
34
огт өөр улстай уулзаж учраад ирэхтэйгээ сэтгэл нь тайвшрах биз гэж боджээ. Ребека
тэдний шийдийг сонсоод дорхноо эрүүл болж, нөхөр болох хүндээ бөөн баяртай
захиа бичиж, эцэг эхээрээ батлуулаад, зууч мууч гэлгүйгээр өөрөө шууданд §ахиагаа
хүргэж өгчээ. Амаранта аав ээжийнхээ тогтсоныг гаднаа дагах дүр үзүүлж, халуурч
чичрэхээ бага багаар больсон боловч дот°оо бол”Ребекаг Пьетро Креспитай үхсэн ч
суулгахгүй” гэж андгай тавьжээ.Дараачийн бямба гаригт нь Хосе Аркадио Буэндиа
найрын өдөр шинээр өмссөн хар цэмбэн костюм, хатуу зах,илгэн гутал өмсөөд,
Ремедиосыг гуйхаар очлоо.Вангийн түшмэл, түүний гэргий хоёр Буэндиагийн гэнэт
айлчлан ирсэнд баярласан боловч яах гэж ирсний нь мэдэхгүй байсан учир сэтгэл
түгшиж байлаа.Хосе Аркадио Буэндиагийн ирсэн учрыг мэдэхдээ бэр болох хүнийхээ
нэрийг андуурч гэж боджээ.Андуурсан гэдгийг нь Буэндиад үнэмшүүлэхийн тулд эх
нь Ремедиосыг орноос нь босгож, злчпын өрөөнд өргөн орж ирэхэд охин сайн
сэрээгүй нойрмоглон, үнэхээр нөхөрт гарья гэж бодож байна уу гэж ээжийнхээ
асуухад “”Хүн унтуулахгүй яасан юм” гэж уйлагнажээ.Хосе Аркадио Буэндиа эр эм
хоёрын эргэлзсэн учрыг ойлгож, Аурелианогоос асуухаар явжээ.Түүнийг буцаж
ирэхэд эр эм хоёр тийм ёслолд өмсдөг хувцсаа өмсөж амжаад, зочдынхоо өрөөний
тавилгыг ялихгүй засан, вааранд шинэ цэцэг нэмж суулгаад, том охидынхоо хамт
хүлээж байлаа.Эвгүй юманд орсныг хэлэх үү, хатуу зах хүзүүг нь үрэн зовоохыг хэлэх
үү, Буэндиа бүр гутраад бэр болох хүнээ Ремедиос яахын араггүй мөнийг хэлжээ.
“энэ чинь эрүү« хүний ухаанд багтамгүй юм байна. Ремедиосоос гадна манахй
зургаан охинтой, хадамд очих насанд цөм хүрсэн, тэдний хэн ч гэсэн танай хүү шиг
томоотой, ажилс г залугийн эхнэр дуртай болно, гэтэл Аурелиано чухамхүү орондоо
норгоод байдгийг нь авах гээд байдаг” хүн сэтгэлээр унасан дон Аполинар Москотег
хэлэхэд түүний гэргий болох гунигта йнүд, тайвуу хөдөлгөөнтэй ануухнаараа авгай
нөхрөө бүдүүн үг хэлүлээ гэж зэмлэжээ. Жмисний шүүс ууцгасны дараа эр эм хоёр
Аурелианогийн эргэлтгүй шийдсэнд уяран ерөөлөө хайрлажээ. Москоте авагй
Урсулатай хоёулхнаа ярилцах юм байна хэмээн гуйлаа. Урсула эрчүүлийн явдалд
оролцохгүй гэж нэлээн цааргалсан боловч үнэндээ гэхэд сониуч зан нь хөдөлж,
маргааш нь сэтгэл догдолж, жаахан зүрх алдсаар Москотегийнд явж очжээ. Тэрбээр
хагас цаг болоод Ремедиосыг нас нь болоогүй юм байна гэсмээр буцаж иржээ.
Аурелиано үүнийг сүйдтэй юм гэж бодсонгүй. Тэрбээр нэгэнт хүлээхээрээ нэг болсон
болохоор одоо сүйт бүсгүйгээ хүүхэд олж чадах насанд хүртэл нь хүлээхэд бэлэн
байжээ.
Амьдрал хэв зандаа эргэн орж батйал Мелькиадес үхэв. Ийм юм болно гэдэг нь
мэдээж басан боловч болсон байдал нь хачин байлаа. Буцаж ирээд хэдэн сар болж
байхад нь Мелькиадесийн зөнөж эхэлж байгаа нь мэдэгдэж, тэгснээ бүр удаж
төдсөнгүй тасалгаан дотуур хөлөө чирэн, урьдын цагт сайхан байснаа чанга чанга
үглэсээр сүүдэр шиг тэгнэж явдаг тийм нэг хэнд ч хэрэггүй өвгөн болжээ. Тийм
өвгөнийг то®ж харах ч, дурсаж санах ч хүн байдаггүй, нэг өглөө орондоо үхчихсэн
байхад нь олдог билээ. Эхлээд Хосе Аркадио Буэндиа батиар зураг Нострадамусын
зөгнөж хэлсэн үгийг бахдаж, Мелькиадест    ажилд нь тусалж байлаа. Гэвч сүүлдээ
түүнтэй хэл амаа ололцоход улам хэцүү болж байсан учир ганцааранг олонтаа орхих
болов. Мелькиадес охорч дүлиийрээд аль дивангарын түүхэн үед таньдаг байсан
хүнтэйгээ одоо юм ярьж байгаа хүнээ эндүүрэн будилж, юм асуухад олон хэлний үг
хольж хутган ойлгохын аргагүй юм хэлдэг байлаа. Байшин дотруур явахдаа ямагт
хий тэмтчин явах боловч ойроос юмыг тааж мэддэг зөн баримжаа сайтай юм уу
гэмээр эд хогшлын дундуур гайхалтай сүлжээд явчихдаг байлаа. Нэг удаа хиймэл
шүдээ орныхоо дэргэд шөнө шилэн аягатай усанд хийж тавиад мартснаас хойш
дахиж хийсэнүй. Урсула байшингаа томсгох болохдоо Мелькиадест Аурелианогийн
урлангийн дэргэд, гэрийн үймээн шуугианаас зайдуу гэрэлтэй том цонхтой, номын
тавиуртай тусгай өрбө гаргаж өгсөн бөгббд өвгөний тоос шороо болсон, өт хорхойд
идүүлсэн ном, үл мэдэх үсэг ярайтал бичсэн хугарамхай цаас, шилэн аягатай хиымэл шүдийг бүр өөрийн гараар тавиур дээр тавихад шилэн аяга дотор нь жижигхэн шар
цэцэгтэй усны ургамл үлдёэн байжээ. Мелькиадес хоолны өрөөнд ч үзэгдэхээ
больсныг бодоход шинэ өрөө нь сэтгэлд нь таарсан бололтой. Түүнтэй Ауреианог
урланд л дайралдаж болно. Тэр тэнд диван галавт авчирсан далан давхар шиг
задрах цаасан дэЅр үл мэдэх үсгээр юм эрээчин өчнөөн төчнөөн цаг суучихдаг
байлаа. Виситасьоныг өдөрт хоёр удаа хоол авчирахад урланд л идчихнэ. Сүүлдээ
хоолонд муудаж, зөвхөн ногоо л идэн, үүнээс болоод удалгүй махнаас гарсан хүний
шаналангуй царатай болжээ. Арьс нь огт тайлдаггүй элин галавын хантаазанд нь
ургасан шиг зөөлөн хөгцөөр бүрхэгдэж, унтаж байгаа амьтны амнаас гардаг шиг
үмхий үнэр амнаас нь ханхална. Аурелиано шүлэг бичих гэж улайраад цыганы
байгаа эсэхийг хайхрахаа больсон боловч нэг удаа Мелькиадесийн ярьж байгаа
юмны заримыг ойлгомоор юм шиг байсанд чих тавин чагнавал ээдэрсэн битүүлэг
үгсээс нь “тэндцэтгэл өдөр”, “тэнцэтгэл өдөр”, “тэнцэтгэл өдөр” гэж алх тогших шиг
байн байн давтах, бас Александр фон Гумбольдт гэж хэлэхийг л ганц олж сонсжээ.
Аурелианогийн дархны нь ажлас элбэлцэх болсон Аркадио өвгөнтэй ойртжээ.
Мелкиадес Аркадиогийн яриа өдөхөд их л дуртай тосон авч, заримдаа испаниар
бүтэн өгүүлбэр дуугарах боловч тэр нь тэр орчим байгаа юмтайнь хаа хамаагүй юм
байдаг байлаа. Гэвч нэг орой цыган гэнэт сэтгэл үймэрчээ. Олоон жилийн хойно
Аркадио буудуулах гэж хайсны дэргэд зогсохдоо, Мелькиадес дагжтал чичирсээр  ойлгогдохгүй бичгээсээ хэдхэн хуудсыг өөрт нь уншиж өгснийг санаж билээ. Түүний
аялгуулан уншсан тэр зүйл ойлгогдсонгүй боловч ая оруулсан папын лүндэн шиг
санагджээ. Мелькиадес удтал инээмсэглэж үзээгүйгээ сая инээмсэглэж, “Намайг
үхэхээр өрөөнд минь гурван өдөр мөнгөн ус шатаа” гэж испаниар хэлжээ. Аркадио нь
Хосе аркадио Буэндиа өөр нэмж захих юм байгаа эсэхийг хэлүүлэх гэсэн боловч “Би
мөнхөрсөн” гэсэн товчхорн хариу л сонсжээ. Мелькиадесийн ьсгал нь үмхий болмогц
аркадио пүрэв гаригийн өглө өгол руу аваачиж усанд оруулах болов. Мельктиадес
хувцсаа тачин, багачуултай цуг усанд орж, зүг чиг мэдээд байдаг зөнгөөрөө гүн
аюултай газрыг тойроод гарчихаж чаддаг балаа. “Бид цөмөөрөө уснаас гарсан” гэж
тэр нэг хэлжээ.
Цаг өнгөрсөөр, өвгөн ч гэрт байгаа байхгүй нь бараг мэдэгдэхгүй, гагцхүү тэр
нэгэн шөнө хөгжим засах гэж өрөвдмөөр хичээнгүй оролдож нэ үзэгдсэн, ер нь бол
хатаасан халуу, далдуу модны саван сугавчилчихаад Аркадиог дагаж ус руу яваа нь
пүрэвт нэг харагддаг байлаа. Нэг пүрэвт Аркадиогийн явж уснд оръё гэж дуудахын
өмнө өвгөний ‘’Би Сингапурын намагт халуун хумхаагаар үхсэн” гэж үглэж байхыг
Аурелиано сонсжээ. Энэ удаа Мелькиадес усанд орохдоо буруу газар гишгэжээ.
Маргааш нь түүний хүүрийг хэдэн километр доогуур тунглагхан тохойд хайрдсан,
гэдсэнднь тахианы жаахан баас наалдчихсан байхад олжээ. Төрсөн эцгий-хээ
хойноос гашуудсанаас илүү уй гашуу болсон Урсулагийн дургүйцэн татгалзсаар Ўайтал Хосе Аркадио Буэндиа “Мелькиадес үхээгүй, үхээд босохын томъёог өөрөө
нээсэн юм” гээд хүүрийг оршуулахыг хориглож, хэрэглэхээ больсон хөөргөө үлээж
дээр нь мөнгөн устай хоовон тавиад, хөх хөх цэврүү үсэрч байгаа хүүрийн дэргэд
тавин буцалгажээ. Дон Аполинар Москоте үйж үхсэн хүнийг оршуулахгүй бол олон
нийтийн эрүүл мэндэд хортой гэж Хосе Аркадио Буэндиад хулгасхийн сануулж
үзжээ. Хосе Аркадио Буэндиа “Тэгж ярихгүй, цаадах чинь амьд байгаа” гээд огт
халгаасангүй, яг далан хоёр цаг мөнгөн усны уураар утсаар байсан боловч хүүр
цэлдэн хөхө болон хөөж, шийхнэн хагарч, гэрээр дүүрэн үмхий самхай ханхлуулах
болов. Тэгэхэд л Хосе Аркадио Буэндиа түүнийг нутаглуулахыг зөвшөөрч, тэгэхдээ
ор нэр болгох бус Макондогийн аугаа их ачтаны ёсоорбүхий л хүндэтгэл үзүүлэн
оршуулахыг зөвшөөрчээ. Энэ бол тус хотод хамгийн олон хүн оролцсон анхны
оршуулах ёслол байлаа. Зуун жилийн дараа Мама-Грандегийн1 дурсгалыг хүндэтгэн
хийсэн оршуулгын багт ёслол л түүнээс арайхийж давжээ. Оршуулгын газар
болгоход зориулан гаргасан цулгуйн дунд ухсан нүхэнд цыганыг хйиж булаад, чулуун хавтан дээр түүнээс мэдэгдэж байгаа “Мелькиадес” гэсэн ганц нэрийг нь л бичжээ.
Үүний дараа заншил ёсоор есөн шөнө унтсангүй. Айлынхаа нь кофе ууж, хошин шог
ярьж, хөзөр тоглохоор хашаанд цугланүймэлдэж байгааг Амаранта самбаачилж,
Пьетро Креспид сэтгэлтэй болсноо хэлжээ. Үүнээс хэдэн хоногийн өмнө Пьетро
Креспи, Ребекатай ханилан суух болсноо зарлаж, урьд арабуудын элдэв юмс тоти®р
арилжиж байсан, Туркийн гудамж” гэж олны нэрлэсэн тэр газарт хөгжмийн зэмсэг,
оньст тоглоомын мухлаг гаргах гэж байлаа. Эмэгтэйчүүдийг өөрийн эрхгүй санаа
алдуулдаг чийдсэн юм шиг гялгар үстэй итали эр Амрантад нэг их тоогоод
байхааргүй танхил охин шиг хандаж,
- Надад нэг дүү бий. Удахгүй надад туслахаар ирнэ гэж хэлжээ.
Амаранта биеэ басамжлуулсанд тооцож, эгчийнхээ хурим хийхэд яалаа ч гэсэн,
өөрөө босгоных нь дэргэд хүүрээ тавих боллоо ч гэсэн саад хийхээр шийдсэнээ их л
хорсолтой хэлжээ. Ингэж занасанд гайхсн итали эр Ребекад тэсгэлгүй хэлж орхив.
Урсула завгайү байсан тул Амарантагийн явахыг хойшлуулсаар байснаа гэнэт долоо
хоног хүрэхгүй бэлтгээд явах болов. Амранта явахгүй гэж зүтгэсэнгүй боловч
эгчийнхээ чихэнд,
- Горьдохын гарз шүү. Намайг газрын мухарт ч аваачлаа гэсэн чиний хуримыг
тарааж чадна, чамайг алахаас ч буцах юм алга гэж шивнэжээ.
Урсула байхгүй, Мелькиадес тасалгаагаар сэм явсаар байвч үзэгдэж харагдахгүй
учир гэр том бөгөөд ханхай болсон юм шиг санагдаж байлаа. Ребека аж ахйгаа харж, индиан авгай талх боов жигнэнэ. Орой нь Пьетро Креспийг лаваанд цэцгийн
шинэхэн үнэр анхилуулж, гар цайгах ямар нэгэн оньст тоглоом барьсаар хүрч ирэхэд
сүйт бүсгүй нь элдэв хэл ам гарах болуужин гэж хамаг хаалга, цонхоо цэлийтэл нээн
зочдын өрөөндөө тосож авна. Тэгж болгоомжлох нь илүүц байсан бөгөөд итали залуу
жил гарунй дараа эхнэрээ болох бүсгүйн шгартнь ч хүрдэггүй, үнэхээр журамтай
байлаа. Яваанда гэрт гайхалтай тоглоом дүүрчээ. Мелькиадесээс хойш уйд автсан
байсан Хосе Аркадио Буэндиа бүжигчин хүүхэн, уран нугарагч сармагчин, алиа
бөмбөрчин, давхидаг морь зэрэг Пьетро Креспийн авчирсан олон оньст тоглоомд
сэргэн, эрдэнийн рилу бүтээхэр оролдож байсан үеийнхээ байдалд эргэж оржээ.
Тэрбээр тоглоомон амтдынхаа гэдэс дотрыг уудаж, онос сэлтийг нь задлан жаргалаа
эдэлж, эдгэрийг бүр обловсронгуй болгон, дүүжингийн зарчмаар мөнхийн
хөдөлгөөнтэй болгож байлаа. Аурелианогийн хувьд гэвэл тэрбээр урлангаа
орхичихоод бяцхан Ремедиост бичиг зааж эхлэв. Ирэхэд нь өөрийг нь тоглуулахгүй
угааж гоёод, зочдын өрөөнд суулгачихдаг учир Ремедиос хүний тэр ахыг гэхээсээ
хүүхэлдэйгээ гэдэг байлаа. Гэвч Аурелианогийн тэвчээртэй, зүтгэлтэйн хэрэггарч,
охин түүнд дасаад үсэг цээжлэн, дэвтэртээ өнгийн будгаар байшин, хашаатай үнээ,
шар сацраг сацруулан толгойн цаагуур далдарч байгаа нар удтал зурж суудаг
болжээ.
Ганц Ребека л дүүгийнхээ занасныг мартаж чадахгүй сэтгэлийн зовлонд унажээ. Тэрбээр Амарантагийн бардам зантайг мэддэг тул муухайгаар өшөө авч магадгүй гэж
айж байлаа. угаалгын өрөөнд олон цагаар сууж, хуруугаа хөхөн, дахиж шороо идэх
хорхойгоо арайхийн барьдаг байлаа. Сэтгэлийнхээ зовлонгоос салахыг горилон
Пилар Тернераг дуудаж хөзрөөр хувь төөргөө мэргэлүүлжээ. Пилар Тернера бахь
байдгаара учир нь олдохгүй баахан юм ярьж бйаснаа,
- Эцэг эхээ оруулшахаас нааш чи жаргал үзэхгүй юм байна гж төлөг буулгажээ.
Ребека давхийлээ.Жижигхэн хайрцаг, модон сандал, хүүдий барьсан жаахан охин
Буэндиагийнд анх ирсэн нь эрт зүүдэлсэн зүүдшиг нүдэнд нь бүүр түүрхэн үзэгдэв.
Тэр хүүийд юу байсныг хэзээ ч мэдгүй билээ. Ёрог косчтоомтой, цамцныхаа заханд
алтан товчтой халзан ноёныг санасан боловч бундангийн ноёнтой ямар ч төс байсангүй. Цэл залуу, дулаахан анхилуун хатангир гартай бундангийн хатантай огт
төс байсангүй. Тэр эмэгтэй үдшийн хотын ногоон гудамжаар салхинд авч явах гэж
үсэнд нь цэцэг хатгаж байсансан.
- Би юу ч ойлгохгүй байна гэж Ребекаг хэлэхэд,
- Би ч мэдэхгүй юм, гэвч мэргэнд тэгж л бууж бйна гэж Пилар Тернера зовьггуйрав.
Ребека төлөг тийм бүрхэг буусанд сэтгэү ихэд түгшин Хосе Аркадио Буэндиад
хэлбэл “Хөзрийн мэргэд итгээд байхдаа яадаг юм!” гэж охино одагнасан боловч
өөрөө авдар шүүгээгээ уудалж, тавилга ороо хөдөлгөж, шалныхаа банзыг ховхлон,
авдаршүүгээгээ уудаж гарчээ. Байшинг тосгосноос хойш хүүдийтэй яс нүдэнд нь
өртөөгүй шиг санагдаж байлаа. Хосе Аркапио Буэндиа хэнд хэлэлгүйгээр
барилгачдыг дуудаж асуувал нэг нь ажилд саад болоод байхаар нь нэг унтлагын
өрөөний хананд хийгээд наанаас нь шавардчихсан гэж хэлжээ. Тэд хана, хананд
чихээ наан хэдэн өдөр чагнаж, хол оо “хар-хар” гэх нь сая дуулдахад ханыг цоолбол
хүүдийтэй яс бүрэн бүтэн байж байлаа. Тэр өдрөө түнийг Мелькиадресийн ойролцоо
пайлуургүй оршуулаад Хосе Аркадио Буэндиа хэдийгээр түр зуурхан боловч
Прудесио Агилярын тухай дуртгалаас дутуугүйгээр зовоосон сэтгэлийн бөөдийгөөс
салаад гэртээ ирж гал тогоогоор өнгөрөхдөө Ребекагийн духыг үнэрлээд
- Тийм муу юм бодохоо боль. чи жаргана гэж хэлжээ.
Аркадиог төрсний дараа Пилар Тернера Урсулад хоригдон тэднийхээр шагайхаа
больсон байснаа Ребекатай найзалснаас хойш дураараа орж гарах боллоо. Пилар
Тернера яргуй хөөсөн ямаа шиг дуртай үедээ тэднийхээр орон, гэрийн хамагхүнд
хүчир ажлыг хйин хуяншар усаа тэнилйгэх болжээ. Заримдаа урланд орж,гэрэл
зургийн илтэс боловсруулахад нь Аркадиод их л хичээнгүй, элгэмсүү туслахад нь
залуу сүүлдээ зовох болжээ. Энэ эмэгтэйн дэргэд толгой нь эргэж гүйцдэг байлаа.
Түүний халуун бие, хулмасны үнэр, харанхуй тасалгаандогт нийцэхгүй чанга
инээдэнд Аркадиогийн анхаарал нь сарнин юмаа онож хийж чадахгүй болдог байлаа.
Нэг удаа урланд Пилар Тернера Аурелианог алтан загас хийж байгаатай таарч,
ширээ тохойлдоод, түүний угагйү нарийн урлаж байгааг нь бхарахан ажиглаж
байлаа. Аурелиано Аркадиог нөгөө өрөөндбайгааг магдалаад, сая тогойгоо өргөн
ПиларТернерагийн харцтай харц тулгарч,түний бодлыг үд дундыннар туссан шиг
товт тодхон уншжээ.
- За юу болов? Гэж Аурелиано асуусанд Пилар Тернера уруулаа хаазн, гунигтайяа
инээмсэглэж
- Чи дайтаж явах заяатай хүн юм аа. Буу сум чинь барьсан газраа л тусах юм
байна гэв.
Аурелиано тааварлаж байснаа үнэн блсонд сэтгэл амрандахин ширэ эрүүгэ этонгойгоод, юу ч облоогүй юм шигтайван бөгөдө чангаар,
- Яах ч аргагүй минийх ээ. Би өөрөөрөө овглоно гэж хэлжээ.
Хосе Аркадио Буэндиа цагийн оньсны нэг пүршийн нэг бүжигчид суулгаж,
хүүхэлдэйг гурванөдөр өрөийн аяар зогсолтгүй бүжиглүүлж, санасандаа хүрэв.
Үүнийг бодож олсондоо Хосе Аркадио Буэндиа урьд сэдэж байсан олон дэмий
юмныхаа алинаснь ч илүү сэтгэл хөдөлж, нойр хоолноос бүр гарав.: Харж хандаж,
хаая хүүе гэж байдаг Урсула нь байхгүйбайсан тул элдэв юм бодсоор насаараа элий
балай өвчтэй болж, энэ өвчнөөс ангижрах тавилангүй байжээ. Шөнийн дуусан өрөөн
дотуураа нааш цааш холхиж, дүүжингийн зарчмыг тэрэг, анжис болонхүнд тустай
хөдөлдөг бүхэнд хэрэглэх аргыг бодон амандаа дүнгэр дүнгэр ярьдаг байлаа.
Нойргүй облсондоо бүр ядарч, нэг өглөө унтлагын өрөөнд нь цас шиг цагаан  толгойтой, тэнтгэр тунтгар гишгэсэн өвгөнийг орж ирэхэд таньсангүй болно. Тэгж
тэгж түүнийг сая таниад, үхсэн хүн ч өвгөрдөг байна гэдгийг олж мэдэхдээ ихэд
гутарчээ. “Пруденсио, чи яаж энд ирэв?” гэж тэрбээр дуу алдлаа. Үхэгсдийн орондон
удахда амьд хүнийг туйлгүй мөрөөсөж хэн нэгэнтэй ойр байхын хүслэн болж, үхсэн
хойноо бас дахин үхэх нь ойртсонд ухаагүй айсан Прудесио Агиляр заналт өстөндөө
хайртай болжээ. Пурденсио Агиляр Буэндиаг эрээд уджээ. Риоачигоос очсон үхдэл,
Валье де-Упараас болон хөндийгөөс очсон бүрлээч нараас түүнийг срураглахад хэн
ч мэдэхргүй байлаа. Учир юу гэвэл Мелькиадесийг үхэгсдийн оронд очиж, үхлийн
цоохор газрын зураг дээр хар цэгээр Макондог тэмдэглэтэл үхэгсэдтийм хотбайдгийг
мэдэхгүй байжээ. Хосе Аркадио Буэндиа, түүнтэй үүр ца©тайл ярилцав. Нойргүй
хоносондоо сульдаж хоцорсон Хосе Аркадио Буэндиа хэдэн цагийн дараа
Аурелианогийн урланд орж, “Өнөөдөр хэддэх өдөрвэ?” гэж асуувал Аурелиано
“Мягмар гариг” гэж хариулжээ. “Би ч бас тэгж бодсон юм. Гэхдээ өчигдрийн даваа
гариг одоо гүргэлжисээр байна. Энэ тэнгэрийг хар, энэ ханыг хар, энэ хайтан цэцгийг
хар. Өнөөдөр чиньдахиад л даваа гариг байна”гэж аавынхаа хэлэхэд хачин
аашлахад нь нэгэнт дассан Аірелиан тэр үгийг хайхарсангүй. Маргааш нь лхагвад
Буэндиа дахин урланд орж ирээд: “Ямар гайтай юм бэ! Энэ агаарыг хар,нарны
хангинахыг сонс, яг л өчигдөр, уржигдрынх шиг. Өнөөдөр дахиад л даваа гариг байна” гэжээ. Үдэш нь Пьретро Креспи гонхонд дайралдвал Хосе Аркадио Буэндиа
асгартал уйлж, Пруденсио, Агиляр, Мелькиадес, Ребекагийн эцэг эх, өөрийн аав
ээжийн хойноос, ер нь тэр үед үхэж үрэгдсэн боловч сэтгэлд нь байгаа бүхний
хойноос гашуудан, аргагүй өвгөрсөн шинжтэй, муухай нь аргагүй енгэнүүлж байлаа.
Пьетро Креспи утсан дээгүүр хоёр хөлөөрөө явдаг байсан хүнийг агаарт хөрөгөх
дүүжинт машиных нь төсөл юу болж байгааг асуусанд, тийм дүүжин ямар чюмыг
агаартгаргаж чадах боловч өрөийгөө гаргаж чадахгйү учирхийх боломжгүй гэж
хариулжээ. Пүрэвт, Хосе Аркадеио Буэндиа туйлын цөхөрсөн байдалтайгаар уралнд
дахин орж ирээд,”Цагийн машин эвдэрчихсэн байдаг. Урсула, Амаранта хоёр холын
хол явчихсан байдаг” гэж бараг эхэр татан хэлж, Аурелианод хүүхэд шиг зэд
загнуулаад дуулгавартай нь аргагүй таг болов. Зугаан цагийн турш юмыг
өчигдөрийнхөөсөө өөр байдалтай болж уу, үгү йюү гэж гярхай гэгч нь шинжин үзэж,
цагийн урагшилж байгааг нотлох өөрчлөлт гарч уу, үгүй юу гэж шаргуу нь аргагүй
эрж байлаа. Шөнөжин хараатай хэвтэж, Пруденсио Агиляр, Мелькиадес болон бүх
үхэгсдийг дуудан сэтгэлийг түгшээж байгаа зүйлээ хэлэхгэсэн болов хэн ч түүн дээр
ирсэнгүй. Баасан гаригийн өглөө гэрийнхнээ унтаж бахйад ойр орчмынхоод байдлыг
шинжиж үзэдэ даваа гаригл үргэлжилсээр байнагэдэгт очүүхэн ч эргэлзэхгүй болов. Тэгэхд нь нэг халаганаастөмөр түгжээг мулт татан аваад улаан галзуу амьтан риул
бүтээлхүй ухааны багажийг будаа болгож, гэрэлзургийн туршилтын өрөө, алт
мөнгөний урланг бут ниргэж, чөтгөр шүглэсэн мэтээр нэг юмыг огт мэдэхгүй хэлээр
цангинуулан хшгирч байлаа. Тэрбээр байшингаа тэр аяар нь буулгаад тавичх
бодолтой байсан боловч Аурелиано байлынхныгаа туслаач гэж дуудав. Хосе
Аркадио Буэндиаг арван хүн барьж аван унагаж, арвандөрвөн хүн хүлж, том туулайн
бөөр модруу хорин хн чирч аваачаад, голд нь барьж хүлээд орхисонд тэрбээр өнөө
хачин хэлээрээ хараа л тавин, амнаасаа цагаан хөөс цахруулан байлаа. Урсул,
Амаранта хоёрыг буцаж ирэхэд гар хөл нь хүлээстэй, бороонд усан хулгана
болчихсон байж байлаа. Усрула бүгуй, шилбийгнь үрэн зулгалсан хүлээсийг тайлж
ганц бүсэлхийгэр нь татсан уяаг л үлдээв. Хойрно л нар салхинаас хамгаалж дал
модон саравч дээр нь барьж өгчээ.

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen