Sonntag, 26. Dezember 2010

Зуун жилийн ганцаардал 3


Пилар Тернерагийн хүүг төрснөөс хойш хоёр долоо хонуулаад өвөө эмээ
хоёрынд нь авчирч өглөө. Урсула авах дургуй байсанб оловч Буэндагийнхны удам
ганд хаягдана гэж юу гэсэн үг вэ гэж нөхрийнхөө зүтгээд байхад яаж ч чадсангүй.
Гэхдээ хүүхэд хэнээс гарснаа мэдэхгүй байх ёстой гэсэн болзол тавьжээ. Хүүд Хосе

Аркадио гэж нэр өгсөн боловч тавьжээ. Хүүд Хосе Аркадио гэж нэр өгсөн боловч
андуурахгүйн тул түүнийг зүгээр л Аркадио гэж дуудах болжээ. Тэр үед
макондогийнхон худалдаа хийгээд завгүй, Буэндиагийнх ч ажил ихтэй байсан тул
хүүхэдтэй манатай байлаа. Аркадиог гуахиро овгийн индиан хүүхэн Виситасьоноор
харуулав. Тэр хүүхэн нүтагт нь гараад хэдэн жил болсон нойр хулжих урхагт,
халдварт өвчнөөс дүүтйгэй хоёул зугта жэнд ирсэн юмсанжээ. Эгч дүү хоёр
дуулгавартай, ажилтай улс байсан тул Урсула эгчийнхээ ажилд туслалцулахаар
хөлслөн авчээ. Тэгтэл Аркадио Амаранта хоёр испани хэлээр ярихаасаа түхүүнд
гуахиро хэлээр ярьж сураад гүрвэл, аалзны өндгөөр хийсэн шөл идэж сурсан боловч,
Урсула амьтан шувууны дүрстэй мөсөн чихэр хйих багагүй орлоготой ажил хийгээд
толгой роөндийх завгүй байсан тул түүнийг ньч ч анзаарсаннгүй. Макондо огт өөр
боллоо. Урсулагийн авчирсан хүмүүс Макондогийн ихээхэн ашигтай агазр байрласа-,
ойр орчны газры нь үржил шим сайтаг хаа л бол магтсанаар хүн амьтан, засварын
газар, худалдааны хөдөлгөөнт зам бүхий олон хөлийн хот болж, тэр замаар
зуузайгүй шаахай өмссөн, чихэндээ гархи зүүсэн анхын арабууд ирж, шилэн сувсыг
тотиор арилжиж эхлэв. Хосе Аркадио Буэндиа борви босхисхийх завгүй болов.
Тэрбээр бүтэх бүтэхгүй хоосон юм бодож байснаас бодит амьдралд оролцохыг
илүүтэйд үзэж рилу бүтээх бухааны туршилтдаа сонь бууран, олон сар хайлуулж
өөрчилсөөр ихээ багассан бодисоо амар заяа үзүүлж, урьд нь гудамж хаагуур гаргах,
аль нэгийг нь давуутай болгохооргүйгээр шинэ байшинг хаа барихыг шийдэж байан
шигээ эргээд хэрсүү, шийдэмгий боллоо. Шинэ айлууд түүнийг туйлаас хүндлэн
дээлдэлж түүнээс зөвлөгөө авалгүйгээр нэг ч шав тавихгүй, нэг ч хашаа босгохгүй,
тэр байтугай газар хуваарилахыг ч түүнд итгэн даатгажээ. Явуулын жүжигчин
цыгануудыг нүүдлийн яармагаа мөрийтэй тоглоомын асар том газар болгочихсон.
буцаж ирэхэд нь ХОсе Аркадиог хамт ирлээ гэж горьдоод бөөнб аяр болон тосов.
Гэвч Хосе Аркадио ирсэнгүй, хүүгийн нь хаа байгааг мэдэх цорын ганц амьд амьтан
гэж Урсулагын бодож байсан хүн могой ч тэдэнтэй хамт байсангүй тул цыгануудыг
тэнд буулгасангүй, тэр ч байтугай тэднийг хомхой сувдаг, завхай шалиг бүхний
уурхай гэж үзэн “Дахиад үүгээр бүү үзэгд” г хэмээн хөөжээ. Мянган жилийн мэргэн
ухаан, гайхамшигт ололтоороо Макондог тэгж их өөд татсан Мелькиадесийн хуучин
овгийг хэзээ ч найр тавин угатан гэж Хосе Аркадио Буэндиа хэлжээ. Гэвч
Макондогоор дайрч гарах аянчин тэнүүлчин улсын ярих нь, Мелькиадесийн овог хүнд
б йвал зохих мэдлэгийн хэрийг дав±ан учир устаж үгйү бослон гэх ажээ.
Ямар ч гэсэн Хосе Аркадио Буэндиа элдэв юм бодож биеэ чилээхийг түр
больж, ахархан хугацаанд хот нийтээрэ нэгэн жигд хөдөлмөрлөх болгож, Макондог
байгуулагдсанаас хойш жиргэн цаг зарлагад байсаншувуудыг суллаад айл болгонд
хөгжимтэй цаг тавьснаар амьдралын тэр жигдэрсэн явцыг өөрөө л нэг эвджээ.
Арабуудаас тотиор арилжиж авсан сийлмэл модон сайхан гэгчийн тэр цагуудыг Хосе
Аркадио Буэндиа тун нарийн тааруулсан нь эдгээр цаг гучин хувь болоод нэг л
вальсын аялгууг хэдэн айзам тоглодог, тэгэхдээ тухай бүр шинэ айзам тоглодог, яг үд
дунд тэр залсыг бүхэлд нь нэгэн зэргээр ганц ч гаж өнгө гаргалгүйгээр хөгжимдөн
тоглож хотынхныг баясгадаг болжээ. Хосе Аркадио Буэндиа түүнчлэн гудамжинд
хуайс модны оронд бүйлсийн мод суулгах санааг сэдэж, энэ модыг мөнхийн болгох
аргыг өөрө өнээж олоодталийгаач болохдоо энэ нууцаа өөртэйгөө хамт авч одсон
билээ. Олон жилийн хойно Макондо цайран дээвэртэй модон байшинтай болсон
байхад, хуучин гудамжинд нь мөчир нь хугарсан, өмхөрч өгөршсөн бүйлсийн мод
ургасаар байсан боловч хэн түүнийг суулгасныг санах хүн нэгэнт байхгүй болсон
байж болно.
Аав нь хотоо эмх журамтай болгож, ээж нь хөөрхөн хөөрхөн тахи, загасны
дүрстэй мөсөн чихэр хийж, бальза модон ишинд суулгаад өдөрт хоёр удаа
наймаалайн гэр орноо өөд татаж байх хооронд Аурелиано гагцхүү юм сурах
эрмэлзлэлтэйдээ уран дархны ажилд суралцан, хүн шагайхаа байсан туршилтын
өрөөнд хамаг цагаа өнгөрүүлж байлаа. Хөвгүүн өсөж ахынх нь хувцас багадах болж,
эцгийнхээ хувцсыг өмсөхболов. Гэвч одоохондоо Аурелиано эцэг, ах хоёроосоо
туранхай байсан учир Виеитасьон цамцыг танаж, өмдийг нарийсгаж өгөх хэрэг гарч
байлаа.
Ауррелиано арван зургаа долоо хүрэхдээ хоолой нь бүдүүрч, үг цөөтэй, өрөөл
бусдаас бүр дөлөмтгий болоод, нүд нь анх төрөхөд нь Урсулагийн харсан шиг
харцтай болж ирлээ .Аурелиано дархаараа ноцолдон, туршилтын өрөөнөөс идэж
ууух гэж гар чирэхээс өөрөөр гардаггүй байлаа. Хүүгийнхээ зожиг хажиг болж
байгаад сэтгэл зовсон Хосе Аркадио Буэндиа хүүдээ бүсгүй хүн хэрэгтэй байж
магадгүй гэж бодоод гадаа хаалганы түлхүүр, гарын бэл хийх жааахн мөнгө өгчээ.
Аурелиано хаан ус1 бэлтгэх давсны хүчил мөнгөөрөө худаладн авч , түлхүүрээ
шармалдан гоёжээ. Гэвч Аурелианогийн этгээд зан Аркадиоа, Амаранта хоёрыг
бодвол юу ч биш байлаа. Нялхын цахиур нь унасан тэр хоёр бүтэн өдөржин
индианчуудаас салахгүй, хормойноос нь чаргуулдан дагаж, испаниар ярихгүй, гуа-
хориогоор ярих гэж зөрдүүдлэн зүтгэж байлаа. “Хэнийг муу хэлэх вэ. Эцэг эхийнхээ
галзуугдурайж байгаа нь тэр” гэж Урсула нөхөртөө хэлжээ. Хүүхдүүдийнх нь энэ
адайр ааш гахай сүүлнээс дээрдэх юмгүй гэж итгэсэн эхнэр аз заяагүйдээ харамсан
үглэх гэтэл Аурелиано дотрыг нь эвгүй болтол ширтээд:
- Манайд хүн ирэх нь дээ гэж хэлэв.
Урсула хүүгийнхээ тийм ийм юм болох нь гэж урьдаас мэдэн хэлэх бүрийд нь
тийм байх учиргүй хэмээн батлах гэж оролддог шигээ мөн л тэгж Хүүгээ ухардуулах
гэж oролджээ. Хүн ирвэл ирээ л биз. Макондогоор өдөрб үр хэчнээн хүн дайрч байхыг тэр гэх вэ, үүнд сэтгэл зовон, тэдний ирэхийг урьдаас мэдэж ярих хэрэг огт
байхгүй гэжээ. Гэвч яаж ч батлаад нэмэргүй, Аурелиано өөрийнхөөрөө зүтгэж,
- Хэн ирэхийг нь бүү мэд ээ. Гэхдээ тэр хүн замд гарах ньгарчихсан байна даа
гэжээ.
Нээрэн ч ням гаригт Ребека ирлээ. Арван нэгэн наснаас хэтрээгүй жаахан охин
арьс наймаалагчидтай хамт Манаурегаас бэрх зам тулж энд иржээ. Тэр худалдаачид
охиныг захидлын хамт Хосе Аркадио Буэндиагийнд хүргэж өгөх ёстой гэх боловч
чухам ямар хүн тэднээс ингэж гуйсныг төдийлөн мэдэхгүй байлаа. Ирсэн охины
хөрөнгө гэвэл хайрцагтай хувцас, эрээлэн будсан жижиг модон ганхуур сандал, зотон
хүүдий гурав байсан бөгөөдтэр хүүдийд нэг юм “хар хар хар” гэж дуугарах нь охины
эцэг эхийн ясыг хийсэн юм санжээ. Хосе Аркадио Буэндиад ихээхэн найрсаг
тахимдуу үгээр захиа бичиж ирүүлсэн тэр хүн холдон салаад уулзаагүй удсанболовч
түүнийг дотночлон үзсээр байдгаа дурдаж, Урсулагийн үзэл дүү болох, тэгээд бас
Хосе Аркадио Буэндиагийн мартагдашгүй анд Никанор Ульо, түүний заяаны хань
Ребека Монтиэль хоёрын төрсөн охин учраас Буэндиагийн ч холын хамаатан болох
энэ хөөрхий өнчин охиныг өрөвдөн хайрлахын эрхээр өөрт н вяуулан буйяныг
үйлдэж тэнгэрт хальсан эцэг эх хоёрын нь ясыг христос тэнгэрийн заншлаар
нутаглуулаасай хэмээн захиатай хамт илгээлээ гэж бижээ. Захидлыг явуулагч дээрх
хоёр нэр хийгээд захидлынхаа сүүлд өөрийн нэрийг гаргагдахаар тавьсан ба©сан
боловч Хосе Аркадио Буэндиа, Урсула хоёр тийм хамаатан байсныг тэрчлэн лс
холын Манауре сууринд суудаг тийм нэртэй танил байдгийг санахгүй байлаа. Өөр
дэвтэй юм охиноос огт мэдэх аргагүй байлаа. Охин гэрт оронгуутаа ганхуур санадл
дээрэ суун хуругаа хөхөөд, өөрөөс нь асууж байг а юмыг ойлгож байгаагийн огт
ши-жгүй бүгдийг айсан нүдээр бүл тгэнэн харж байлаа. Охин хараара аширдсэн
хуучин диагнаал даавуу даашинз, хугарч хагарсан чийдмэл шаахай өмсөөд, үсээ
хоёр салаалан чихнийхээ ард шуун хар туузаар зангидаж, хөлсөнд нүүсэн дүрстэй
сахиус хүзүүндээ зүүж, хүний хар хэл амыг хариулах зас оосортой нэг амьтны соёо
зөв гартаа хийжээ. Арьс нь шарлаж, гэдэс нь цондойгоод чулуу шиг хатуу болсныг
үзэхэд бие муутай, дандаа өлөн зөлмөг байсан нь илт боловч тавагтай хоол авчирч
өвдөг дээр нь тавьж өгөхөд ам хүрэхгүй жомбойн сууна. Бүгдээрээ охиынг хэлгүй
дүий юм байнагж бодтол иандианууд “Юм уух уу?” гэж өөрийнхөө хэлээр асуусанд
цаадах нь тэднийг таних мэт дагуулан харж, ууя гэж толгой дохижээ.
Түүнийг авч үлдэхэс өөр зам байсангүй. Аурелиано нэрийнб үх судрыг уйгагүй
дуудаж өгсөн боловч нэг ч нэрийг хайхраагүй учир захидалд өгүүлснээр бол эхийг нь
Ребека гэдэг байсан тул Ребека гэ жнэр өгөхөөр тогтов. Тэр үед Макондод нас
барсан хүн байхгүй, оршуулгын газар чбайхгүй байсан тул нутаглуулах аятай газар
олтол хүүдийтэй ясыг нуусан нь огт санаандгүй газраас гарч ирээд, өндгөө дарсан
тахиа дуугарч байгаа юм шиг “хар хар хар” гэж байдаг байж билээ. Ребека гэрий-хэнд дастал нэлээд удав. Эхлээд гэрийн хүнгүй буланд ганхуур сандал дээрээ
хуруугаа хөхөөд суучихдаг байлаа .Юу ч анхаарлыг нь татна гэж ба©хгүй, харин
гучин хувь болгонд цаг дуугарах тоолонд, хий агаарт дуугий нь олж харах гэж байна
уу гэлтэй айсан маягаар эргэн тойрноо харна. Түүнд юм идүүлэх гэж удав. Гэр
дотуур чимээ гаргалгүй сэмээрхэн явж чаддаг болохоор хэзээний л юм олоод
мэдчихсэн байдаг индианчууд Ребекаг хананаас шохойг хумсаараа холтлон аваад
чийгтэй шороотой холиод идчихдэгийг мэдэн мэдтэл түүнийг яагаадөлбөрч үхдэггүй
юм бол гэж бодоод бодоод олохгүй байж билээ. Эцэг эх нь үү, эсвэл өсгөж
бойжуулсан хүмүүс нь үү, алиныг бүү мэд, түүнйигэнэ муу зан сурсныг мэдээд
гэсгээдэг байсан бололтой, учир нь тэр шроо, шохойгоо хүний нүд хариулан их
гэмшсэн байдалтай дэж, хажуудаа хүн байхгүйд чөлөөтэйхөн шиг хужирсаагаа
тайлахын тулдхурааж хадгалах гэж оролддог байлаа. Ребекаг хатуу цагдах болов.
Урсула гада аүхрийн цөс асгаж, байшингийн ханыг энэтхэгийн халуун чинжүүгээр
21
арчин охины тэр муу дуршлыг анагаах гэсэн боловч уул хоолоо олж идэхдээ туйлын
зальтай, овсгоотой учир, Урсула хамгийн хүчтэй арга хэрэглэхээс өөр аргагүй болов.
Тэрбээр хувинтай зүржийн шүүс, гишүүнийг шөнөжин хүйтэн шүүдэрт тавиад энэ
хандаа өглөө өлөг элгэн дээр нь Ребщкад өгчээ. Урсула ийм хандыг шороонд дурлах
өвчинг ангаах эм болгон өгдгийг хэнээс ч дуулаагүй боловч ямар ч гашуун шингэн
хоосон гэ¤сэнд ороход элгээр нь хатгулна гэж өөрөө л бодсон юмсанж. Ребека
харахд сул дорой боловч хачин ярдаг, хэрдэ эшөрмөстэй учир эмийгу улгах гэхэд
мөргөмхий бяруу шиг аашлан итэлчилж, маажижи, хазаж, нулимс, мэдэхгүй баахан үг
хашигрсан нь дургүйцсан индианчуудын ам шүд алдсанаар гуахиро хэлээр хамгийнб
үдүүн хараал тавьсан хэрэг байжээ. Урсула үүнийг нь мэдээд энэ эмчилгээн дээрээ
суран бүсийн амт үзүүлэх эмчилгээг нэмж орхижээ. Эцсийн бүлэгт ханд уу, уран бүс
үү, эсвэл хоёулаа нийлээд үү, чухам аль нь тус болов гэдгийг бүү мэд, ямар ч атугай
хёор гурван долоо хоноод Ребекагийн өвчин нааш эргэх төлөв мэдэгджээ. Одоо
тэрбээр өөрийг нь эгч гэдэг Аркадио, Амаранта хоёртой толгож хутга сэрээ
чадамгай хэрэглэн хоолоо амтархан иддэг болжээ. Ребека испани хэлээр
индианчуудын хэлээр ярьдаг шигээ чөлөөтэй ярьдаг, үйлэнд тулйн уран,
өөрийнзохиосон хөөрхөн үгээр цагийн вальсыг дуулдаг нь удалгүй мэдэгдлээ.
Төдөлгүй охин өрхийн шинэ үбл боллоо. Ребека Урсулад төрсөн хүүхдүүдээс нь илүү
эелдэг байж, Аркадио Амаранта хоёрыг дүү гэж Ауриелианог ах, Хосе Аркадио
Буэндиаг өвөө гэж дуудах болов. Тийнхүү Ребека Буэндиа гэдэг нэрийг авах эрхийг
бусдаас дутахгүй олж авч, энэ авсан ганц нэрээ үхэн үхтэлээ хөөдөөгүй билээ.
Ребека шороо иддэг муу дуршлаа хаяж, Амаранта, Аркадио хоёрын өрөөнд унтах
болсны дараа нэг шөнө хүүхдүүдтэй хамт унтдаг идиан авгай санамсаргүй сэрээд
сонсво« булангийн тэндээс нэг хачин, чахарсан дуу гарч байлаа. Ихэд цочсон
тэрбээр орноосоо үсрэн босож, тасалгаанд амьтан орж ирсэн юм биш байгаа
хэмээн болгоомжлон үзвээс Ребека дүүжин сандал дээрээ хуруугаа хөхчихсөн, нүд
нь харанхуйд муурын нүд шиг гэрэлтэн сууж байв аа. Виситасьон түүний нүдний
гялалзахыг хиртхийн үзвээс, нөгөө гайт өвчний шинж мэдэгдсэнд угсаа залгамжлах
хаан ширээгээ үүрд орхиод дүүгийнхээ хамт энэ өвчнөөс зугтсан нь сэтгэлд нь
сэрхийжээ. Нойр хулжиж өвчин эднийд нүүрлэх нь энэ байлаа.
Индиан Катаруе үүр цайхыг хүлээлгүй Макондогоос явав. Дэлхийналь ч
газароронд очлоо гэсэн энэ аймшигт өвчнөөс зайлж чадахгүй гэж зөнгөөрөө мэдэж
байсан тул эгч нь явсангүй. Виситасьоны сандарч байгааг хэн ч олйгосонгүй
.”Унтахгүй гэнэ ээ? Бүр л сайн биз. Энэ насандаа улам ихийг хийж амжина” гэж Хосе
Аркадпио Буэндиа сэтгэл хангалуун хэлжээ. Гэвч, биед зовуургүй тул нойр алга
болгоход нэг их айгаад байх юмгүй, ганц хамаг юмаа мартаж эхэлдэг нь хамгийн
аюултай гэж индиан вагай тайлбарлажээ. Өвчтөн нойргүй болоходоо эхлээд эхүүхэд
байхынхаа явдлыг мартаж, дараа нь эд юмсын нэр, дэгээрээр юу хийдгийг мартаж,
дараа нь хүн танихаа байж, тэр ч байтугай өөрийгөө хүн гэдгийг санахаа больдог,
тэгээд урьдхыгаа санахаа болихоор нялх хүүхэд шиг болдог гэдгийг авгй хэлжээ.
Хосе Аркадио Буэндиа элгээ хөштөл инээж, сүсэгтэй индиануудын аль ийм юм
санаанаасаа зохиож байхыг тэр гэх вэ гээд тоосонгүй. Гэвч уулын хянуур Урсула,
юмыг яаж мэдэх вэ гэж Ребекаг Ўусад хүүхдээс тусгаарлав.
Нэлээд хугацаа өнгөрч Виситасьоны айсан нь гайгүй өнгөрлөө гэж бодогдох болж
байтал Хосе Аркадио Буэндиа шөнө дунд эргэж хөрвөөд унтаж чалахгүй байгаагаа
гэнэт мэджээ. Урсула ч нойро хүрэхгүйд эр нөхрөөсөө “Яагаад байна?” гэж асуухад
цаадах нь “Би дахиад л Пруденсио Агилярыг бодож байна” гэжээ. Тэд шөнө цурам
хийсэнгүй боловч өглөө босоход бие хөнгөхөн байсанд шөнө унтаагүйгээ дороо мартаж орхив.
22
Шөнөжин туршилтын өрөөнд сууж Урсулад төрсөн өдөөр нь бэлэглэх хатгуурыг
алтаар бүрсэн боловч огт ядарсан шинжгүй байх юмгэж Аурелиано өглөөний цайн
дээр гайхан ярьжээ. Гэвч энэ хачин явдлыг хэн ч хайхарсангүй, хоёр хоногийн дараа
Буэндиагийн орондоо ордог цагт цөмөөрөө огт нойр хүрэхгүй байгаагаа азаарсангүй,
бодоод бодоод тавь гаруй цаг унтаагүйгээ ухаарсангүй.
- Хүүхдүүд ч унтахаа байлаа. Энэ тахал нэгэнт л гэрт ор жирсэн болохоор толгой
дараална гэж мэд хэмээн индиан авгай аанай л муу амлав.
Нээрээ ч гэрээрээ нойр хулжих өвчинд нэрвэгдлээ. Өвсний анагаах чадлыг
ээжээсээ таньж сурсан Урсула халуу цэцгээр ханд бэлдэж, гэрийнхэндээ уулгасан
боловчхэнд ч нэмэр болсонгүй, өдөржин сэрүүнээрээ зүүдэлж унтаа үгүй хоёрын
хооронд хачин бйадалтай болсон тэд өөрийнхөө зүүдийг манах төдийгүй бусдын
зүүдэлж байгааг ч мэдэх ажээ. Гэрт нь зочид дүүрсэн мэт санагдана. Гал тогооны
өрөөний буланд ганхуур санадл дээрээ сууж байхдаа Ребека өөртэй нь маш
адилхан, цагаан хиеэвэн косчоомтой, цамцныхаа заханд алтан товчтой хүн сарнай
цэцгийн баглаа барьж байн агэж зүүдэлжээ. Тэр хүний хажууд булбарай зөөлөн
гартай эмэгтэй зогсоод нэг сарнай авч, Ребекагийн үсЅнд хатгаж байв. энэ эрэгтэй
эмэгтэй хоёр бол охины эцэг эх хоёр байна гэж Урсула мэдээд, таних гэж хэчнээн
мэрийсэн болочв чадсангүй, тэднийг урьд хэзээ ч үзээгүй юм байна гэж бүр итгэв.
Энэ зуур Хосе Аркадио Буэндиагийн цалгардсанаас болж тэднийд хийдэг амьтны
дүрстэй чихрийг хотод гаргаж худалдсаар байлаа Үүндээ Хосе Аркадио Буэндиа
өөрийгөө зүхээд зүхээд барсангүй. Хүүхэд үүхэдгүй цөмөөөрөө нойргүйн ногоон
хөөрхөн тахиа, нойргүйн гоё ягаан загас, нойргүйн ялдам шар морийг хүлхсээр
даваа гаригийн үүр тэмдэгрэх үед хот даяараа унтахаа больсон байлаа. Макондод
тэгэхэд ажил гэдэг барагдахгүй, цаг гэдэг хүрэхгүй байсан учир зарим нь бүр
баярлажээ. Хүмүүс ажлаа шадман хийж, ахархан хугацаанд бүх юмаа жин тан
болгочихсон тул одоо өглөөний гурван цагт гар хумхин суугаад цагийн вальсны
янь1-ийг тоолж суудаг болов. Ядарсандаа бус нойроо сансандаа унтахыг хүсэгчид
биеэ ядраах гэж байдгаараа оролож байлаа .Тэд нэг дор цуглаж, ам хамхилгүй ярьж,
нэг л шогийг хэдэн цагаар давтаж, цагаан тахианы үлгэрийг бүр цөхрөнгөө бартал
элдэв янзаар нэмж хачирлан ярьж байлаа. Энэ бол дуусн гэж байдаггүй үлгэр бөгөөд
хөтлөгч бусдаасаа “Цагаан тахианы үлгэр сонсох уу?” гэж асуухад “Сонсъё” гэж
хариулбал “сонсъё” гэж хэл гээгүй, цагаан тахианы үлгэр ярих уу үгүй юү гэдэгт л
хариул гэсэн болохоос биш гэж хэлдэг, “сонсохгүй” гэвэл “сонсохгүй” гэж хэл гээгүй,
цагаан тахианы үлгэр ярих эсэхийг л асуусан гэж хэлдэг, хэрэв цаадуулыгаа дуугүй
байвал “Дуугарахгүй бай гэж гуйгаагүй, цагаан тахианы үлгэр ярих уу, байх уу? гэж л
асуусан” гэх зэргээр шөнийг дуустал тийнхүү үргэлжлүүлэн ярьдаг байжээ.
Хот даяар халдвар тархсаныг мэдэхдээ Хосе Аркадио Буэндиа бүх өрхийн
тэргүүн нарыг цуглуулж, энэ өвчний тухай мэддэг юмаа хэлж, зэрэглдээх хот
сууринд халдаахгүй байх юм бодож болохоор ярилцжээ. Тэгэхд л арабуудаас тотиор
±ольж аваад, ямааны хүзүүнд зүүсэн байсан хонхнуудыг тайлан авч, харуулуудын
хориглосоор байтал хотод орох гэж зүтгэсэн хүмүүст зориулан Макондогийнд
хаалган дээр өлгөжээ. Тэр үед Макондод ирэгсэд эрүү лхүн гэдгээ мэдэгдэхийн тулд
хонхоо дуугарган явах ёстой байлаа. Энэ өвчин амаар дамждаг, Макондод идэх уух
бүх юм нойр хулжих өвчний нянтай гэдэгт эргэлзэх юмгүй байсан тул хотод юм идэж
уулгадаггүй байлаа. Ингэж сэрэмжилсний үрээр төлөг хотоос хальсангүй болно.
Цээрийг ч тун хатуу сахиж байлаа. Хүмүүс яваадаа онц байдалдаа дасаж, амьдрал
хэв зандаа орж, ажил төрөл урьдынх шигэ эявах болж, хэн ч унтах гэдэг ашиггүй
зуршлыг орхисондоо харамсахыг больжээ.
Юм санахаа болихтой тэмцэх аргыг Аурелиано олсон нь хэдэн сар тусаа өгөв.
Тэгэхдээ санамсаргүй олж. Нойр хулжих өвчин хамгийн түрүүнд хүрэгсдийн нэг
23
байсан болохоор туршлага ч асар их сууж, уран дархн ажилд ч тун гаргууд болжээ.
Нэг удаа алт мөнгө давтдаг жижиг дөш хэрэг болсонд нэрийг нь олох гээд чадсангүй.
Эцэг нь түүнд “дөш” гэж хэлж өгөв. Аурелиано энэ үгээ цаасан дээр бичээд
Багажийнхаа эх биенд наажээ. Одоо энэ үгийг мартахгүй гэдэгт итгэж байлаа. Энэ нь
юм мартдаг болохын эх гэж толгойд нь тогт орсонгүй. Тэгтэл туршихлтын
өөрөөнийхөө бараг бүх юмны нэрийг арайхийн санаж байгаагаа хэд хоноод мэдлээ.
Тэгэхэд нь зохих нэрсийг нь бичээд наачих болж, юу хэрэглэх гэж байгаагаа бичсэн
тэр нэрээ хараад эдэх болов. Эцэг нь бага байхынхаа хамгийн сэтгэл хөдлөм явдлыг
мартах боллоо гэж үглэсэнд Аурелиано түүнд олсон аргаа хэлж, Хосе Аркадио
Буэндиа тэр аргыг хэлэж гэртэ эхэрэглээд дараа нь хотод хэрэглүүлжээ. Тэрбээр
бэхэнд бийр дүрээд, гэрийнхээ юм бүр дээр “ширээ” , “сандал”, “цаг”, “хаалга”,
“хана”, “ор”, “хувин” гэж бичээд малынхаа хашаа, ногооынхоо талбай руу очиж
“үнээ”,”ухна”, “гахай”, “тахиа” “гадил” гэж амьтан шувуу ургамлын нэрийг тэмдэглэжээ.
Хүн амьтан мартах байдлыг утйлын олон янз байгааг мэд мэдсээр юмыг нэрээр нь
танилаа ч, түүгээр юу хийдгийг санахгүй болох өдөр ирэх нь гэдгийг ойлголоо.
Үүнээс хойш бүр ч төвөгтэй боллоо. Макондогийнхон мартах өвчинтэй тэмцэх гэж
хичнээн ородсон нь үнээний хүзүүнд “Энэ бол үнээ. Сүүгий ньахвахын тулд энэ үнээг
өглөө болгох саах хэрэгтэй, сүүг кофетой хольж сүүтэй кофе болгохын тулд сүүг
буцалгах хэрэгтэй” гэсэн самбар өлгөснөөс тод харагдана. Тийнхүү бодит ертөнц
тэднйи ой ухаанаас алдагдах гэ жтэмүүлж, үгийн хүчээртүү-ийг түр зуур саатуулавч
үг үсгийн утга мартагдмагц ой ухаан бү° алга болох нь гарцаагүй болж ирэлэ.
Хотын хаалган дээр “Макондо” гэсэн бичиг өлгөж, “Тэнгэр бий” гэсэн өөр нэг
арай томхныг төв талбайд хаджээ. Хараад мартсан юмаа санаж байх янз бүрийн
таних тэмдгийг байшин бүр дээр зуржээ. Гэвч тийм арга хэрэглэхэд байнгын
анхаарал, сэтгэлийн асар их хүч хэрэгтэй байсан бөгөөд учир нь олон хүн нь юмыг
сайμнаар сэтгэлдээ бодож түүндээ хууртжээ. Энэ нь ашиггүй боловч сэтгэлийг нь
тайвшруулах ажээ. Урьд нь ирээдүйн явдлыг мэргэлдэг б йсан Пилар Тернера
өнгөрсөн явдлыг мэргэлдэг болж сурчихаад тийнхүү өөрийгөө хуурах явдалгазар
авахад морийг нь эмээллээд өгчээ. Макондогийн нойргүй болсон иргэд Пилар
Теренерагийн элдэв их юм л урнаар санаанаасаа зохиож байгаагийн хар гайгаар
хөзрийн харшалдаан зөрчилдсөн бүдэг мэргийн манан дунд хөвөн, тэр мананд орсон
хүн дөрөвдүгээр сарын эхээр хар үстэй эрэгэтй хүнийг эцгээ гэж, солгой гартаа
алтан бөлзөг зүүсэн бор эмэгэтйг эхийгээ гэж арайхийн таньж, өөрийгөө лаврын
модон дээр болжмор жиргэж байсан сүүлийн мягмар гаригт төрсөн шиг санах
болжээ. Ингэж сэтгэлээ хуурахад яахын аргагүй дийлдсэн Хосе Аркадио Буэндиа
цыгануудын гайхамшигт нээлтийг санаж байхын тулд зохиох юмсан гэж тухайн үедээ
мөрөөдж байсан ойн машиныг түүнд сөргүүлэн зохиохоор шийджээ .Уг машин хүний
энэ насандаа олж авсан мэдлэгийн бүх нийлбэрийг өдөр бүр давтах зарчмаар
ажиллах ёстой байлаа. Хосе Аркадио Буэндиа энэ оньсыг эргэлдэх толь бичгийн
байдалтайгаар төсөөлж Ўайсан бөгөөд эргэлтийнх нть тэнмхлэг дээр хүн зогсож
байгаад барилураар түүнийг залахад аж амьдралд нь хэтэгтэ© бүх мэдээ ахархан
хугацааны дотор нүдэнд нь харагдаад өнгөрөх ёстой байв. Зохион бүтээгч арван
дөрвөн мянга орчим карт бөглөөд байтал хөндийн замааролсоор багласан цүдгэр
хөвхөн хайрцаг, хар даавуугаар бүтээсэн жижиг тэрэгтэй хачин янзын өвгөн эрүүл
хүний хонхыг уйтгартайхан жингэнүүлсээр айсуй явснаа шууд Хосе Аркадио
Буэндиагийнхныг зүглЅв.
Виситасьон өвгөнд хаалга онгойлгож өгөөд түүнийг таньсангүй, мартахын
өвчинд эргэшгүй баригдсан хотод юу ч зарах боломжгүй гэдгийг дуулаагүй
худалдаачин юм байлгүй гэж санажээ. Өтөлж доройтсон хөгшин ажээ. Хэдийгээр
хоолой нь итгэл муутай чичирхийлж, гар нь юм мэдрэхээ больсон юм уу гэж
бодогдмоор байсан боловч, хүн нь унтдаг, юм санадаг ертөнцөөс ирсэн гэдэг нь
24
тодорхой. Хосе Аркадио Буэндиа гарч ирэн, өвгөнийг зочдын өрөөнд суугаад
элэгдсэн харбүрхээрээ сэвэн, хананд наасан бичгийг анхааралтай бөгөөд өрөвдөнгүй
уншиж байхыг хараад энэ хүнийг урьд таньдаг байгаад одоо мартчихсан байж
магадгүй гэж хаширлан их л хүндэтгэнгүй амар мэндийг нь эржээ. Гэвч зочин
түүний залийг таачихжээ. Өөрийг нь мартаж, тэгэхдээ эргэн санахаар мартсан бус,
өөрийнх нь сайн мэддэг шиг үхэхэд яаж мартах вэ яг тэгж ор тас мартжээ гэдгийг
ойлгов. Сая бүгдийг ойлгож, юугий нь мэдэх аргагүй юмаар пиг дүүргэсэн хөвхөн
хайрцгаа онгойлгож эдгээрийн дотроос олон цозон шилтэй жижиг хайрцаг гаргаж,
гэрийн эзэнд аятайхан өнгөтэй шилтэй шингэнийг өгсөнд түүнийг нь уувал ухаан нь
цэлмэж, бүх юман дээрээ нэрийг нь бичсэн хөгийн тасалгаанд өөрЁйгөө харахаас
өмнө ханан дээр бичсэн эрхэмсэг үгсийг уншихаасаа өмнө, тэр ч байтугай гэнэт
ухаангүй баярлахаасаа өмнө ирсэн гийчнээ таньж нүдэнд нь нулимс цийлгэнэжээ.
Тэр бол Мелькиадес байлаа.
Макондогийнхны ой ухаанаа сэргэснийг ёслон тэмдэглэж байх зуур Хосе
Аркадио Буэндиа, Мелькиадес хоёр хууч хөөрч гарлаа. Цыган эндээс явахгүй
бодолтой ажээ. Тэрбээр ү-эхээр нөгөө ертөнцөд очоод ганцаар байж тэссэнгүй буцаж
иржээ. Овгийнхондоо гадуурхагдаж, амьдралд дэндүү хоргодомтгой гэж шийтгэгдэн
ид шидийн хүчээ алдсан тэрбээр дэлхийн элэг бүтэн байгаа энэ газар амар жимэр
сууж, батиар татах ажилд биеэ зориулахаар шийджээ. Хосе Аркадио Буэндиа тийм
шинэ юм гарсныг огт дуулаагүй ажээ. Гэвч өөрийгөө болон гэрийнхнийгээ солонгорсон төмөр илтсэн дээр мөнхөд тодрон үлдсэнийг үзэхдээ мэл гайхжээ. Яг
энэ үед авсан зураг дээр Хосе Аркадио Буэндиа үнсэн өнгөтэй өрвөгөр үстэй, зэс
товчтой цармдал захтай цамцтай, баярлах гайхах хослосон царайтай гарчээ. Урсула
үхтлээ хөхөрч, түүнийг “айж хоцорсон генералтай” адилхан байнагэж баталж байлаа.
Үнэнийг хэлэхэд, арван хоёрдугаар сарын цэлмэг тэр өглөө Мелькиадесийн зураг
авч байхад Хосе Аркадио Буэндиа үнэхээр цэрвэж байсан бөгөөд хүний дүрс
төмөрилтсэн дээр буухын хэрээр хүн барагадан гэж айж байлаа. Хамгийн зугаатай
нь гэвэл энэ удаа шинжлэх ухааныг Урсула өмөөрч, нөхрийнхөө балай бодлыг тас
цохижээ. Тэрбээр Мелькиадсеийг урьд үздэггүй байснаа мартаад гэртээ байлгана
гэжээ. Гэвч өөрөө ач нарынхаа доог болохгүй (өөрийн нь ярьж байгаагаар бол) гээд
батиараа огт татуулсангүй. Энд өгүүлж байгаа тэр өглөө хүүхдүүддээ цайны нь
хувцсыг өмсгөж, нүүрийг нь оодож, Мелькиадесийн гайхамшигт аппаратын өмнө
хоёр минут огт хөдлөлгүй зогсоохын тулд тархины ясны шөл нэг нэг халбагыг
уулгажээ. Халуун бүлээрээ авахуулсан цорынганц энэ зураг дээр Амаранта, Ребека
хоёрын дунд хар хилэн костюмтай Аурелиано зогсож байлаа. Тэрбээр нэлээд
ядрангуй царайтай, далдыг хардаг харцаараа харсан байсан нь олон жилийн хойно
оршуулгын хайсны дэргэд буудуулах гэж зогсохдоо яг ийм байдалтай байж билээ.
Гэвч энэ удаа хөвгүүн хувь ерөөл хаашаа эргэхийг мэдэхгүй, гагцхүү хавь ойрынхоо
хот сууриныханд уран нарийн юм хийдэг гэж хайрлуулж хүндлүүлсэн инжаан төдий л
байлаа. Урландаа Аурелиано байгаа үгүй нь мэдэгдэхгүй. Урлан нь Мелькиадесийн
туршилтын өрөө ч бас болдог учир цыган эцэг хоёрыгоо шилэн савны харших,
хорны тавагны мөргөлдөх чимээн дунд, хүчил асгах, хүчилд бромт мөнг уусган
баллах зэрэг бөөн аюулын дунд Нострадамусын бэлгэдэн хэлснийг тайлбарлан
чанга чанга маргалдаж байхад Аурелиано огт өөр ертөнцөд оччихсон байдаг байлаа
.Аурелиано ажилдаа махруу, өөртөө хонжоо харж чаддаг учраас удалгүй Урсулагийн
мөсөн чихэр зарж олдгоос илүү мөнгө олох боллоо. Гагцхүү цээнд хүрсэн ийм эр
яагаад эмс охидод хавьтдаггүй юм бол гэж л цөмөөрөө хачирхдаг байлаа. Нээрээ
түүнд явдаг хүүхэн байсангүй. Хэдэн сар бооод Макондод хоёр зуу эргэм настай
өвЈөн тэнүүлч Хүмүүн Франсиско дахЁн ирэв. Тэрбээр хотод дандаа ирж, зохиосон
дуугаа дуулдаг байлаа. Манаурегаас эхлээд хөндийн нөгөө хязгаар хүртэл мөртөө
тааралдсан хот тосгонд болсон бүхявдлыг дуундаа нэгд нэгэнгүй өгүүлдэг, танил
талдаа сураг дуулгах буюу гэр орондоо болсон явдлыг олон түмэнд мэдэгдэх гэсэн хүнийг хоёр сентаво өгөхөд тэр тухай нь дуунд оруурлдаг байжээ. Нэг орой Урсула
хүүгийнхээ сургийг гаргаж магадгүй гэж горьдон түүний дуулахыг сонсож байгаад
эхийнхээ бие барсныг санамсаргүй мэджээ. Дуу зохиох уралдаанд чөтгөрийг
дйилсний учир уг алдрыг олсон, жинхэнэ нэрийг нь хэн ч мэдэхгүй тэр хүн нойр
хулжих толог дэлгэрэх үед Макондогоос алга болсноо одоо Катариногийн хүрээлэнд
нэг мэдээд хүрээд ирчихсэн байж байлаа. Түүний дуулахыг чагнан, дэлхийн сонин
сонсох гэж цөмөөрөө тэнд очив. Хүмүүн Франсискотой хамт нэгэн тарган авгай
морилон ирсэн нь, дөрвөн индиан түүнийг дамнуургаар дамжлан, номой байрын
залуухан эрлийз хүүхэн дээр нь шүхэр барин нарнаас халхлан явах ажээ. Энэ удаа
Аурелино ч тийш очжээ. Тойрон хүрээлсэн сонирхогчдын дунд асар том
хамелеонтой төстэй Хүмүүн Франсиско залран сууж байлаа. Тэрвээр бүүр Гуайянд
байхад ньноён Уолтер Рэлигийн1 бэлэглэсэн мөнөөхөн эртний баян хуура адаран,
өвгөн хүний байдлаар далайн хужирт хагарсан паривгар хөлөөрөө дууны айзамд
тохируулан товшиж байлаа. Тасалгааны гүнд өөр өрөө рүү ордог нэг хаалга
харагдаж, түүгээр эрчүүл ээлж ээлжээр орон, үүдэнд нь нөгөө дамнуулж ирсэн тарган
авгай дэвүүрээр сэвэн сууж байлаа .чихнийхээ ард хиймэл сарнай хавчуулсан
Катарино нишингийн дарс худалдаж, эрчүүдэд ойртон гара ацээртэй газар нь хүргээд
авах далим алдахгүй байлаа. Аурелиано шинэ сониныг дуустал сонсоод, өөрийнд нь
хэрэгтэй юм сонсоогүй учир явах гэтэл нь авгай хуруугаараа дохи ндуудаж,
- Чи ч ор, ердөө л хорин сентаво гэж хэлжээ.
Аурелиано пэндгэр авгайн өвдөг дээр байгаа аяганд мөнгийг чулуудаад, ямар
учиртайг нь ч мэдэлгүй хаалга нээн орж явчихлаа. Орон дотор залуухан эрлийз
хүүхэн жингэрийн дэлэн шиг мээмээ унжуулчихсан чармаа шалдан хэвтэж байлаа.
Аурелианогийн түрүүнд энд жаран гурван эрэгтэй оржээ. Олон хүний уур амьсгаанд
бохирдож, дээр нь хөлс хулмасны үнэр шингэсэн агаар бүгчим өмхий гэж жигтэйхэн.
Бүсгүй норсон цагаан даавуугаа авч өрөөсөн сэжүүрэээс н бариач гэж гуйв. Цагаан
даавуу нойтон таар шиг хүнд болжээ. Хоёул түүнийг мушгин, хэвийн жинд ортол нь
усыг н шавхрав. Дараа нь сийрсийг ч сэгсэрсэнд хөлс дусалж байлаа. Аурелиано тэр
бүгдийг л хийгээд байх сан гэж туйлаас хүсэж байлаа. Амрагийн ажлыг яаж хийдгийг
онолын хувьд мэдэж байсан боловч түүний өвдөг нь чичрэн, хөл дээрээ арайхийн
тогтож байлаа. Бүсгүйг ороо засаж дуусаад хувцсаа тайл гэхэд нь Аурелиано
“Намайг хүчээр оруулсан юм. Хорин сентаво аяганд хий гэсэн, бүү удаарай гэсэн”
хэмээн ээдрэн хэлэхэд бүгсүй түүний байдлыг ойлгож, “Гаргахдаа дахи д хорин
мөнгө өгчих юм бол жаахан удаж болно” гэж аяархан хэлэв. Ичиж зовохын туйлд хүрэн хувцсаа тайлж байхад нь өөрийнх нь нүцгэн бие ахынх нь дэргэд юу ч биш
байгаа гэсэн боол а мар заяа үзүүлэхгүй байжээ. Бүсгүй хичнээн ородсон боловч
Аурелиано улам арчаагүй болж “Би дахиад хорин сетаво өгчихнө” гэж цөхрөн
бувтнаж байлаа .Бүсгүй баярласнаа дуугүйхэн илэрхийлжээ. Бүсгүйн арьс нь
хавиргандаа наалдаж нуруу нь холгон цус шүүрчээ. Туйлдаж ядарсанаас ихэд
амьсгаадна. Хоёр жилийн өмнө Макондогоос ихээ хол газарт бүсгүй өргөж авсан
эмгэнтэйгээ сууж байжээ. Нэг удаа лаагаа унтраалгүй унтаж хоцроод нэг сэрвэл
байшин нь бөөн гал болсонб айжээ .Тийнхүү суудаг байшин нь үнс болжээ. Түүнээс
хойш эмгэн байшингийнхаа үнийг олуулах гэж түүнийг хот сууринаар авч яван, хорин
сентавогоор хүний өвөрт оруулах болжээ. Өрөө дарахаас гадна замын зардал, хоол
хүнс, түүнчлэн дамнуургачин индиан нарын хөлсийг төлөх учиртай тул шөн бүр
далан хүнтэй унтаад байвал одоо арав орчим жил ингэж явах үлдлэ эгэж бүсгүй
бодож байжээ. Эзэн эмгэнийг хаалаг хоёр дахиа тогшоход Аурелиано юу ч хийж
чадалгүй, нулимсаа арайхийн барьсаар өрөөнөөс гарчээ. Энэ шөнө тэрбээр бүсгүйг
өрөвдөх, хүсэх хоёр зэрэгцэн унтаж чадсангүй. Түүнийг хайрлаж, хамгаалах гэсэн
юун ч дйилдэшгүй хүсэлд автжээ. Өглөө нь нойргүй хонож, тэчъяадан зовсон тэрбээр
эмгэний эзэрхийлэлээс бүсгүйг өмгөөлөн авах, даланэрийн эдэлдэг тэр жаргалыг
26
шөнө бүр ганцаараа эдэлж байхаар Ѕнэ бүсгүйтэй суух гэж хатуу шийджээ. Гэвч
өглөөний арван цагт Катариногийн газар ирвэл бүсгүй Макондогоос нэгэнт явчихсан
байлаа.
Цаг хугацаа өнгөрөхөд залуу хүүгийн оргилуун гоомой хүсэл намжсан боловч
мөрөөдлөө биелээгүйд харамсах сэтгэл лавширчээ. Тэгээд ажилдаа хамаг сэтгэлээ
тавих болж, бэлгийн ажил хийж чаддаггүй гутамшгаа нуухын тулд насан туршаа
гоонь явахаар шийдэж билээ. Тэр завсар Мелькиадес Макондод зургийг нь авбал
зохих бүхний зургийг авсны хойноо батиар татах аргаар Тэнгэр байгааг шинжлэх
ухааны үүднээс нотлохоор шийдсэн Хосе Аркадио Буэндиад солиот туршилтаа хийг
гэж туршилтынхаа өрөөг тавьж өгчээ. Буэндиа гэрийнхээ энд тэнд авсан зургийг олон
давхарлуулснаар эзэн тэнгэр гэж байдаг бол зургийг нь эрт орой хэзэ боловч
заавал авна, байдаггүй юм бол байдаг гэдэг таамгийг бүрэн тас цохино гэдэгт бат
итгэж байлаа. Мелькиадесийн тухайд гэвэл Нострадамусыг л лавшруулан судалж,
онгож гандсан хилэн хантаазтайгаа байдгаараа амьсгаадан урьдын өнгөө аль
хэдийн алдсан бөлзөгтэй хэрээний сарвуу шиг чөргөр гараараа цааса ндээр махир
тахир юм сараачиж,шөнө орой болтол сууна. Макондогийн хойч ирээдүйг урьдчилаад
харчих шиг, Макондо шил толь болсон том байшин бүхий үзэсгэлэнтэй сайхан хот
болно, гэчв энэ хотод Буэндагийн удам судар ор мөргүй алга болох юм шиг нэг удаа
санагджээ. “Дэмий бүү донгос. Шилэн байшин биш ээ, мөсөн байшин, би зүүдэндээ
үзсэн юм, тэнд Буэндиагийнхнаас заавал байна” гэж Хосе Аркадио буэндиа унтууцав.
Урсула олноос гажууд амьтдын энэ оронг жаахан ч гэсэн бусдын жишиг болгох гэж
улайрч, том зуух барьж аваад, мөсөн чихэр дээрээ нэмж, сагс сагч талх, төрөл
бүрийн жигнэмэг хийж, хөндийн за мдээр гарч худалдахад хэдхэн цагт л үзэх юмгүй
гүйчихдэг байлаа. Урсула хөл жийн амрах насан дээрээ очсон боловч тэгсэнгүй,
харин ч улам борви бохирохгүй зүтгэх болж байлаа. Ажлаа урагштай байгаад
урамшин толгой өөд татахгүй байсан тэрбээр нэг орой индиан авгайг тогоонд элсэн
чихэр хийж байх зуур цонхоор санасаргүй хараад үдшийн шар гэгээнд хоёр
танихгүй бүсгүй хашаанд юм нэхэж суугааг үзэхдээ гайхаж хоцорчээ. Тэр бол Ребека,
Амаранта хоёр байлаа. Тэд гурван жил эмээгээ үхлэ эгэж өмссөн гашуудлын хувцсаа
дөнгөж сая тайлж, өнгөт даашинз өмссөн нь тэднийг огт өөр болгожээ. Хэний ч
санаагүй байтал Ребека Амарантаг дагуулахгүй хөөрхөн болжээ. Тэрбээр арьс
нимгэн, нүд том, хурц урсгал, гар уран бөгөөд тэлүүрт татсан даавуун дээгүүр гар
хөдлөх нь үл үзэгдэх утсаар хатгамлаж байх мэт болно. Амарантаг гоо үзэсгэлэнгээр
Ребекагаас дутуу боловч талийгаач эмээгийнхээ уулын бодь, нэр төрөө хичээх
сэтгэлийг авч төржээ. Аркадио эцэг шигээ тэнхээтэй хүн болох нь мэдэгдэж байвч
тэдний дэргэд хүүхдээрээ байлаа. Аурелиано түүнд үсэг бичиж зааснаас гадна уран
дарх заажээ. Хүүхдүүд нь өсөж томрон удахгүй хань бүлтэй, үр хүүхэдтэй болж
гэртээ багтахыг болиод туурга тусгаарлах нь г гэдгийг Урсула ойлгон, удаан жил
нуруугаа бөгцийтөл ажиллаж хураасан мөнгөө гаргаж, дарх¶уултай хөлс хүчийг нь
тохиролцон байшингаа томрулж гарав. Тэгээд айлчин гийчний морилох ёслолын нэг
том танхим, халуун амиараа арван хоёул суугаад зоог барьчих сэрүүхэн тохилог
хоолны өрөө, жин үдийн хурц нарнаас сарнайн том хүлэмжээр сайтар халхлагдсан
урт гонхон бариулж, гонхны дагуу ваартай ойм, хайтан цэцэг тавих суурь хийлгэжээ.
Бас хоёр зуух тавихын тулд гал тогооныхоо өрөөг томсгох, Хосе Аркадиогийн
хойчийн явдлыг Пилар Тернерагийн мэргэлсэн өнөө агуулахыг буулгаж, хүрэлцэхээр
хоол хүснний нөөц үргэлж байлгахын тулд хоёр дахин томыг барихаар болов.
Хашаанд, асар том туулай бөөр модны ёроолд бүсгүйчүүл, бүстэйчүүлийн гэсэн
хоёр усан сан, байшингийнхаа ард зайтай жүчээ тахианы торон хонуурь, үнээ саах
саравч, нүүдлийн шувуу дураар орж гарч болох дөрвөн талда ацонхтой тор
хийлгэжээ. Нөхрийнх нь элдэв юм зөгнөн боддог нь халдсан мэт ихэд хөөрч дэвэрсэн
Урсула хэдэн арван чулуучин модчин дагуулж гэрэл яаж тусах, илч хаанаас түгэх
ёстой зэргийг өөрөө шийдэж, зайг баримжаагаар хуваарилаж байлаа. Макондог байгуулагдахад анх барьсан энгийн байр, багаж хэрэгсэл, барилгын
хэрэглэгдэхүүнээр дүүрч, ажилчид холхилдон, өөрсдөө бусдад саад хийх мөртлөө
бусдыг бүү сада болоод бай хэмээн албархаж, мөнөөхөн хүүдийтэй яс хаал бол
хөлд нь тээглэж, хар яр хавиралдахад бөөн уур унтуу болох ажээ. Хөл толгой нь
олдохгүй ийм бужигнаан дундаас, түүхий шохой, газрын хэвлээс олгойдох лаврын
уур утаа дундаас Макондодоо хамгийн том төдийгүй тэр хавьдаа хамгийн зо·ирхог,
сэрүүхэн байшин яаж босоў гэдгийг хэн ч ойлгохгүй байлаа .Буэндиа тэр их
бужигнааны ид үеэр ч эзэн тэнгэрийг гэнэдүүлэн зургийг нь авахгэж хөөцөлдсөөр
байсан тул бүр ч ойлгож цөхөж байлаа. Шиэн байшин бараг бэлэн болоод байхад
Урсула эр нөхрөө биелшгүй мөрөөдлийнх нь хүлээснээс гаргаж, байшингийн нүүрэн
талыг өөрсдийнхөө бодсон цагаан өнгөөр бус, хөх өнгөөр будах тушаал авснаа хэлж,
цаасан дээр бичсэн албан захирамжийг үзүүлэв. Буэндиа эхнэрийнхээ юу яриад
байгааг даруйдаа ухаарсангүй, юуны өмнө бичсэн хүний нэрийг л сонирхон хараад
- Хэнбэ гуай нь гээ чвэ? гэж асуувал сэтгэлээр унаж хоцорсон Урсула:
- Вангийн түшмэл. Засгаас томилогдсон том дарга гэлцэх юм гэв.
Вангийн түшмэл дон Аполинар Москоте, Макондод сэмхэн ирж, жижиг бараа
тотиор солих гэж ирж байсан анхны арабуудын нэгний байгуулсан “Отель Хакоба”
гэсэн буурчийн газар бууснаа маргааш нь л буэндиагийн байшингаас хоёр
хорооллын тэртээ шууд гудамж руу харсан хаалгатай байр хөлслөн, Хакобагаас
ширээ сандал худалдан авч тавиад өөрийн авчирсан улсын сүлдийг хананд хадаж,
хаалган дээрээ “Вангийн түшмэл” гэсэн хаяг бичжээ. Тэгээд үндэсний тусгаар
тогтнолын ойд зориулж, бүх байшинг хөхөөр будах анхны захирамжийг гаргасан
ажээ.
Хосе Аркадио Буэндиа тушаалын хуулбарыг барьсаар ирвэл, вангийн түшмэлийг
үдийн зоогийн дараа даруухан контоортоо өлгөсөн дүүжин орон дээрээ амар
байхтай нь таарла. “Та эндүүнийг бичсэн үү? “ гэж Буэндиа асуулаа. Дон Аполинар
Москоте хэмээх хөдөлж ядсан, аймхнай байрын% ахимаг насны хүн тэр
захирамжийг бичсэнээ хэллээ. "“¬ар эхтэй болоод ингэдэг билээ?” гэж Буэндиа дахин
лавлалаа.
Дон Аполинар Москоте ширээний шургуулга ухан, нэг бичиг гаргаж ирэн өөдөөс
сарвайсныг Хосе Аркадио Буэндиа авч, “Нэр дурдсан хотод вангийн түшмэлийн үүрэг
гүйцэтгүүлэхээр томилов” гэснийг халти хараад,
- Энэ хотод цаасыг тоож үздэггүй юм. Манайд гүйцэтгэх хүн хэрэггүй, гүйцэтгээд
байх юм ч байхгүй гэдгийг мэдтүгэй гэж тайван өгүүлэв.
Тэгээд Буэндиа жишимгүй царайлан зогсох ноён Аполинар Москотед, тосгоныг
анх яаж байгуулсан, газрыг яаж хуваарилсан, зам яаж тавьснаа дуугаа өндөрлөлгүй
тайлбарлаж, тийнхүү хийх ёстой бүхнийг хийхэд ямар ч засгийн газрыг үймүүлээгүй,
тэгэхлээр өөрсдийг нь бүү үймүүл гэж тайван хэллээ. “Бид хорхойд хоргүй улс.
Манайд хэн ч хөгширч үзээгүй. Макондод одоо болтол оршууүлгын газар байхгүй
байгааг үзээ биз дээ”гэж хэлжээ. Бас бид засгийн газарт зарга заалхай мэдүүлэх юм
алга, харин ч манийг өөдөлж дэгжихэд саад хийгээгүйд баярлаж явдаг, хойшид чтийм
байлгах байх гэж найдаж байна. Толгойтой амьтан бүхэн ирээд л тэг ингэ гэж тушааг гэж Макондог бид байгуулаагүй шүү дээ гэв. Аполинар Москоте найрсаг зөөлөн байх
ёсоо алдалгүйгэр өмд шигээ цагаан бүдүүн ширхэгтэй бөс даавуун хүрмээ өмсөв.
- Хэрвээ та хотод ерийн, энгийн нэг суух гэж байгаа бол тавтай морил оо.
Хүмүүсийн байшинг хөхөөр будуулж эмх замбараа алудулах гэж ирсэн бол та муу
сайн новшоо аваад ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буц. Манай байшин
тагтаа шиг цав цагаан байх болно гэж Буэндиа төгсгөжээ.
28
Аполинар Москоте ноён царайгаа барайлган, гэдрэг ухраад шүдээ зуун, сэтгэл
нэлээд долгилсон байдалІай:
- зэвсэгтэй гэдгээ танд сануулмаар байна гэлээ.
Хосе Аркадио Буэндиа урьд нь морь газарт унагаж явсан залуугийн нь тэнхээ
хэдийд нь гарт нь хуралдаад ирснийг ч анзаарсангүй, нэг мэдэхэд л Аполинар
Москоте ноёныг гадуур цамцны ньхоёр энгэрээс атган авч, нүдний тус газар өргөн
авчраад,
- Үлдээд байгаа насандаа үхдэл чирсэнд орвол хэдэн хувь амьдыг нь чирвэл дээр
юм уу даа гэж хэлж билээ.
Тэгээд тэрбээр Аполинар Москоте ноёныг заамдан өргөсөн чигээрээ гарч
гудамжны голд аваачин, Макондогоос хөндий ордог зам руу харуулан хоёр хөлөөр нь
тавьжээ. Хэд хоноод нөгөөх нь винтов барьсан, хөл нүцгэн, ноорхой хувцастай цэрэг
дагуулж, үхэр тэргэн дээр эхнэр, долоон охиноо суулгачихсан хүрч иржээ. Хойхно нь
тавилга хэрэгсэл, авдар сав, эд агуурс ачсан хоёр тэрэг ирлээ. Вангийн түшмэл суух
байшин олтлоо эхнэр хүүхдээ “Отель Хакоба”-д түр буулгаж өөрөө зонтороо нээн,
үүдэндэ эхоёр харул зогсоожээ. Макондогийн хуучуул урилгагүй зочдыг үлдэн
хөөхөөр хатуу шийдэж, ахмад хөвгүүдээ дагуулаад Хосе Аркадио Буэндиа дээр ирж,
түүгээр удирдуулан хөдлөх а гэжээ. Гэтэл Буэндиа тэднээс зөрж, Аполинар Москоте
ноён эхнэр хүүхэдтэйгээ ирсэн учир гэрийнийх нь өнм хүний нэр хүндийг гутааж
болохгүй, энэ хэргийг эв найраар шийдэх хэрэгтэй гээд халгаасангүй.
Аурелиано эцгээ дагаж явъя гэлээ. Энэ үед тэрбээр үзүүрийг нь цавуухан имэрсэн
хар сахалтай, хожим дайнд ялгарах сүрлэг дуутай болсон байлаа. Гар хоосон тэр
хоёр үүдэнд зогсоо харуулыг хайхарсангүй, вангийн түшмэлийн контоорт орж
явчихлаа. Аполинар Моекоте ноён огт сандарсангүй, санаандгүй тэнд байж таарсан
эх шигээ хар үстэй арван зургаан настай Ампаро, дөнгөж ес хүрч байгаа ягаан
царайтай, ногоон нүдтэй Ремедиос гэдэг хоёр охинтойгоо танилцуулав. Хоёул
царайлаг бөгөөд сайн хүмүүжилтэй ажээ. Буэндиа нарыг дөнгөж ормогц, ирэгсдийн
нэр усыг эцгийнхээ хэлж завдаагүй байхад тэр хоёрт сандал дөхүүлж өгчээ. Гэвч
эрчүүл суусангүй.
- За яах вэ, нөхөр минь. Таануус хотол үзвэл үлд. Гэхдээ гадаа хаалган дээр
байгаа буу барьсан дээрэмчдээс айсан юм биш шүү, танай гэргий охидыг
хүндэлсэндээ тэгж байгаа юм гэж Буэндиа хэлэв.
Аполинар Москоте ноён түгдэрсэн боловч буэндиа түүгээр үгхэлүүлсэнгүй.
- Гэхдээ бид хоёр болзол тавина. Нэг, хүн бүр өөрийн хүссэн өнгөөр л байшингаа
будаж байна. Хоёрт, цэргүүдийг одоохон Макондогоос явуул. Хотын хэв журмыг
бид хариуцна гэж нэмж хэллээ.
Вангийн түшмэл алгаа тэнийлгэн баруун гараа дээш өргөөд,
- Хүндэтгэлийн үг үү? Гэж асуувал, Буэндиа,
- Дайсны тань үг ээ. Танд нэг зүйлийг хэлэхэд та бид хоёр дайсан хэвээрээ байх
болно гэж гашуудангуй хэллээ.
Тэр оройгоо цэргүүд хотоос явав. Хэд хоноод Буэндиа вангийн түшмэлийнд
байшин олж өгөв. Аурелианогоос бусад нь цөм тайвширлаа. Аурелиано насаар бол
вангийн түшмэлийн баг аохин Ремедиост эцэг нь баймаар боловч түүнийг зүрхэндээ
тээн байнга шаналах боллоо .Энэ нь гуталд орон нухах чулуу шиг амар заяа үл
үзүүлэх биеийн шаналгаа байлаа.

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen