Mittwoch, 22. Dezember 2010

Зуун жилийн ганцаардал 2


XVI зуінд далайн дээрэмчин фрэнсис Дрейк, Риоча хотыг бүслэн байлдахад
Урсулагийн элэнц ээж Игуаран хонхны түгшүүртэй дүнгэнэх, их бууны сүртэй
нижгэнэхэд цочихдоо галтай зуухан дээрээ сууж орхиж
ээ. Тэрбээр ихэд түлэгдээд, эр
эмийн ажилхэзээ ч хийж чадахгүй болжээ. Тэгээд ганцхан талаараа, зөвхөн зөөлөн
олбог дээр суух болж гаднын хүний дэргэдер босож явахаа больсныг бодоход алха
гишгээ нь ч бас барагтай болсон бололтой. Биенээс нь хярвас ханхлаад байгаа эж
итгэчихээд хүний бараа огт харахыг больжээ. Цонхоор англичууд зуумхай ноход
дагуулан орж ирэд, улайссан төмрөөр ичмээр газар нь хайрч байна гэж зүүдлээд
байх учир гэрт унтаж чадахгүй, гадаа цурам хийлгүй үүр цайлагадаг байлаа. Хоёр
хүхдийн нь эцэг, арагоны худалдаачин нөхөр нь эхнэрийнхээ зовлонг ялихгүй ч гэсэн
хөнгөлөх гэсэндээ хөрөнгөнийхөө талыг эмчид өргөж эмэнд зарсан боловч нэмэр
болоогүй учир мухлагаа худалдчихаад, далайгаас холдож, сарьдаг нурууны салбар
ууланд байгаа номхон индаинчуудын сууринд нүүж очоод, хар дарсан зүүдэнд
үзэгдэх далайн дээрэмчдийг нь оруулахгүй гэж эхнэртээ цонхгү унтлагн өрөө барьж
өгчээ.
Тэр алслагдсан сууринд Хосе Аркадио Буэндиа гэрдэг нэгэн креол сууж, тамхи
тарих ажил эрхэлдэг байжээ. Урсулагийн элэнц эцэг түүнтэй түншлэн ихээхэн
ашигтай ажил хийж, төдөлгүй хоёулангийнх нь хөрөнгө чинээ ихээхэн зузаарчээ.
Хэдэн зуун өнгөрөхөд креолоын гуч арагоны гуч охинтой гэрлэжээ. Урсула
10
нөхрийнхөө ойворгон аашлах бүрийд, бухимдахдаа элдэв явдал болж ирсэн гурван
зуун жилийг алгасаж, гагцхүү Риоачаг Фрэнсис Дрейкийн бүслэн байл¤сан тэр
цагийг хараж гардаг ба©лаа. Тэгэхдээ зүгээр л сэтгэлээ онгойлгох гэж тэгж аашилдаг
байсан бөгөөд үнэндээ бол насан туршдаа гэргий нхөр хоёул нэг л юманд гэмшдэг
байсан нь хайр сэтгэлээс лүү тэр хорыг илүү бөх холбож өгчээ. Тэр хоёр үеэл ах дүү
нар байлаа. Өвөг дээдсийнхээ ажил анхиатай, ааль сайтайн ачаар муждаа дээгүүр
орох болсон хуучин сууриндтэр хоёр цуг өсжээ. Тэр хоёрыг төрмөгц хооронд
ньгэрлүүлнэ гэж эцэг эх нь тогтсон атлаа хоёр залууг яг гэрлэдэг болохоор тас
хорьжээ. Зуун жил цус холилдсон хоёр айлын эрүүл үр сад гахай сүүлтэй хүүхэд
төрүүлэх гутамшигтай юм болж болзошгүй хэмээн айжээ. Тийм аймшигт явдал урьд
нь нэг гарсан байлаа. Урсулагийн агац эгч нь Хосе Аркадио Буэндиагийн авгатай
суусанд хүүхэд ньгодонхойдоо үстэй годгор сүүлтэй төрж, бариу өмд өмсөхийн
оронд шулбуур өмд өмсөж бүгсүй хүнтэ йогт хавьталгүй дөчин хоёр наслаад цус
алдаж үхжээ. Нэг ч эмэгтэй хүнд харуулаагүй гайхан торойнх шиг тэр сүүл нь хожмоо
түүний аминд хүрсэн билээ. Учир нь махны худалдагч найз нь түүний гуйснаар мах
цавчдаг сүхээрээ тэр сүүлийг нь цавчиж орхижээ. Гудайж үзээгүй хорин таван насан
дээрээ байсан Хосе Аркадио Буэндиа “Надад бол ярьж л чаддаг юм бо той ч төрсөн
хамаагүй” гэж ганцхан үг хэлээд тэр маргааныг тасалжээ. Дуу хуур болж, буу шуу
тавьж гурав хоног хуримлажээ. Урсулагийн ээж ньхожмын үр садын талаар элдэв юм
усан малж яриагүйсэн бол гэрлэсэн хоёр залуу аз жарга«тай аж төрөх байсан биз ээ.
Гэтэл ээжийнхэ тэгж айлгаснаас хойш Урсула гэлэсэн эр эм хоёрын хийх ёстой юмыг
хийхгүй гэж тас зөржээ. Нөхрөө хүчтэй, гүжирмэг занатай хүн учир эз дийлж магадгүй
хэмээн болгоомжилж, орондоо орохын өмнө зузаан зотон даавуугаар эхийнхээ хийж
өгсөн өмдийг өмсдөг байжээ. Тэр өмд нь өмнөө зузаан төмөр горхиой, өдий төдий
оосор бүчтэй байлаа. Эр эм хоёр тийм байдлаар олон сар болов. Шөнөдөө хоёр
залуу амраглан жаргахын оронд өчнөөн цагаар эцэж ядартлаа ноцолдох болжээ.
Гэвч гярхай хөрш нар нь тэр хоёрын нэг л биш гэдгийг гадарлаж, “Урсула хадамд
гараад жил болсон боловч нөхрийнхөө чаддагүйгээс юм үзээгүй хэвээрээ гэнэ” гэсэн
цуу тосгоноор таржээ. Хосе Аркадио Буэндиа өөрөө үүнийг хамгийн сүүлд дуулжээ.
- Урсула, улс амьтны ярьж байгааг дуулж байна уу? гэж түүний тайван хлэхэд
гэргий нь:
- Ам нь чилэхгүй бол чалчиж л байг, худлаа гэдгийг чи бид хоёр мэднэ газар гэжээ.
Түүнээс хойш хагас жил өнгөрч, нэгэн гайтай ням гаригт Хосе Аркадио
Буэндиагын азарган тахиа Пруденсио Агилярын азарган тахиаг дийлэх хүртэл тэр
хоёр хуучин янзаараа аж төрсөөр байжээ. Шүүгдсэндээ шар нь гозойж, цус үзээд цөс
нь цалгисан Пруденгсио Агиляр саравчинд байгаа бүх хүнд үгээ дуулгах гэж Хосе
Аркадио Буэндиагаас зориуд холдож байгаад,
- Чамд сайн юм болжээ. Энэ тахиа л авгайг чинь нэг баярлуулж магадгүй. Харж л
байя! Гэж хашгирчээ.
Хосе Аркадио Буэндиа газраас тахиагаа жишимгүй авснаа “Би одоохон ирнэ” гэж
тэнд байгаа хүмүст хэлээд, Пруденсио АгЁлярын зүг эргэж,
- Чи харьж зэвсгээ авчир би чамайг ална гэжээ.
Тэрбээр арваад хувь болоод, бүр өвгөнийхөө барьж байсан том жадыг авч ирлээ.
Суурингийнхны тэн хагас нь азарган тахиа зодолдуулаг саравчны гадаа цугларч,
Пруденсио Агиляр үүдэнд нь зогосж байлаа. Тэр биеэ хамгаалж амсангүй. Анхны
АУрелиано Буэндиагийн орчныхоо шар ирвэсийг тухайн үедээ хядсан шиг Хосе
Аркадио Буэндиагийн аймаар хүчтэй, аюултай мэргэн шидсэн жад түүний хоолойг
нэвт сүлбэжээ. Шөнө нь саравчинд талийгаачийн авсны дэргэд төрөл төрөгсөд нь
сахин сууж байхад Хосе Аркадио Буэндиа унтлагынхаа өрөөнд ороод, эхнэрийнхээ
11
хамгаалах өмдөө өмсөж байхыг үзээд жадаа хөдөлгөн “Наадахаа тайл” гэж
тушаажээ. Урсула нөхрийнхөө хэр зэрэг шийдэмгийг шалгах гэж бодсонгүй. “Элдэв
юм болбол чи даан шүү” гэж хэлсэнд Хосе Аркадио Буэндиа жадаа газарт шаагаад,
- Гахай сүүлтэй хүүхэд төрөх заяатай бол төрөг, өсгөхдөө л өсгөнө. Харин чамаас
болж энэ тосгонд хүний амь дахиад бүү сүйдэг гэжээ.
Зургадугар сарын саруулхан, сэрүүхэн сайхан шөнө байлаа. Пурденсио
Агилярынхны уйлан хайлах нь салхины дээрээс дуулдсаар байхыг ч хоёр залуу
хайхралгүй үүр цайтал ороо пижигэнүүлжээ.
Улс амьтан энэ явдлыг нэр төрийнхөө төлөө тулалдсан хэрэггэж үзсэн боловч эр
эм хоёр сэтгэлийн зовлон эдлэх болжээ. Нэг шөнө Урсула нойр хүрэхгүйд ус уух гэж
гарвал гадаа том шавар домбоны дэргэд цонхигор царайтай Пруденсио гунигтай нь
аргагүй зогсоод, хоолойнхоо цус болсон шархыг хэсэг даавуугаар бөглөх гэж
оролдож байгааЈ харжээ. Урсула өрөөндөө ороод, эр нөхөртөө үзсэнэ яривал цадах
нь огт тоосонгүй, “Үхсэн хүн булшнаасаа гардаггүй юм. Бид хоёрт гэмшиглэн төрөөд
л тэгж байгаа юм”гэж хэлжээ. Хоёр хоноод Урсула угаалгын өрөөнд түүний
хүзүүнийхээ хатсан цусыг маалингаар арчиж байхыг үзэж, дара шөнө нь бороон дунд
явж бйхыг харжээ. Хосе Аркадио Буэндиа эхнэрийнхээ хий юм үзээд байхад залхаж
гүйцээд, жадаа барин гадагш гарвал үхдэл аанай л гунигтай нь аргагүй зогсож
байсанд,
- Явж далд ор. Чамайг ирэх тоолонгоор чинь ална гэж мэд хэмэн зандарчээ.
Пруденсио Агиляр явсангүй, Хосе Аркадио Буэндиа ч жадаа шидэж зүрхэлсэнгүй.
Буэндиа түүнээс хойш тайван унтаж чадахаа болив. Бороон дундуур үхдэлийн
туйлын цөхрөнгүй ширтэж байсан нь, нүдэнд нь амьд улсаа ихэд санан уйтгарласан
байдал тодорч байсан нь, даавууныхаа өөдсийг норгох ус хайн ийш тийш сандрангуй
харж байсан нь сэтгэлээс гарахгүй зовоох боллоо. “Хөөрхий, тун хэцүүдэж байх шиг
байна. Ганцаараа мөн ч хэцүү байх шиг байна” гэж Буэндиа эхнэртээ хэлжээ. Урсула
үхсэн хүнийг туйлгүй өрөвдөж дараа дайралдахдаа зуунхан дээрх тогоо өнгийж
байгааг нь үзээд, юу эрж байгааг нь тааварлаж, тавагтай ус гэрээр тавих боллоо. Нэг
шөнө Хосе Аркадио Буэндиа унтлагынх нь өрөөнд үхдэлийн шархаа угааж байгааг
үзэхдээ бүрмөсөн бууж өгчээ.
- За яах вэ, Пруденсио. Бид энэ тосгоноос хол гэгч яваад, хэзээ ч эргэж ирэхээ
больё. Одоо чи минь явж үз гэж хэлжээ.
Тэдний уул давж, далай руу аялсны учир ийм буюу. Өөр шиг нь залуу бөгөөд адал
явдлыг хайсан хэдэн найз нар нь орон байшингаа орхиж, эхнэр хүүхдээ
аваад…арилсан орон эрэхээр түүнийг даган явжээ. Хосе Аркадио Буэндиа тосгоноос
мордохынхоо өмнө жадаа хашаанд булж, бүх зодооч сайхан а§арган тахиаынхаа
хүзүүг тас цавчин ийнхүү тахил өргөснөөрөө Пруденсио Агилярын ±үнсийг
тайтгаруулах гэж боджээ. Урсула авдартай хуримын гоёл, жаал зугаа эд агуурс,
эцгийнхээ өв болгож өгсөн хайрцагтай алтан зоосыг л авчээ. Ямар замаар явбал
дээр вэ гэж хэн нь ч эргэцүүлсэнгүй. Таньдаг хүн хартай дайралдалгүй таг сураггүй
алга болохыг хичээн Риаочагийн эсрэг зүгт явахаар тогтжээ. Энүүн шиг утгагүй
нүүдэл ертөнцөд болж байсангүй. Нэг жил хоёр сар болоод Урсула сармагчны мах,
могойн шөлөнд ходоодоо бүр муутгаад, хүнд л байдаг бие эрхтэнтэй нгэн хүү
төрүүлсэн ажээ. Урсулагийн хөл нь хавдаж, судас нь цэврүү шиг томорсон учир
замын тэхий хагасыг хоёр хүнээр дамнуулж туулах хэрэг гарчээ. Хүүхдүүд
хэдийгээр нүд нь ширгэн, гэдэс нь цүрдийн, харваас өрөвдмөөр болсон боловч
ихэнх цагт бодох санах юмгүй үсэрч дэгдэж явах тул томчуулыг бодвол аян замын
гар илүү даах ажээ. Хоёр жил шахам бядан явсны эцэст нэг өглөө аянчид сарьдаг
нурууны баруун бэлийг анх харсан усан нүдэт, цусан зүрхтэн болох хувьтай байжээ.
12
Үүл бүрхсэн өндөр оргилоос халиан үзвээс өмнө нь гол мөрөн сүлжсэн нүдний хараа
гүйцэмгүй уужим хөндий газар тэнгэрийн савслага хүртэл цэлийж байлаа. Харин
далайн бараа алга бйвай. Амьд амьтантй дайралдахаа аль дивангарт больж намаг
дундуур хэдэ- сар мунгинан тэнэсээр хайлсан шил царцаад тогтчихсон юм шиг устай
чулуут голын хөвөөн дээр нэг үдэш хуарагнан буужээ. Олон жи«ийн хойно иргэний
хоёрдугаар да©ны үеэр хурандаа Аурелиано Буэндиа тэдний явсан газраар гарч
очоод Риоачагийн гарнизоныг гэнэдүүлэн ззэлсүгэй хэмээн шийдэж түүгээр зургаан
хоног яаад ингэж зүтгэнэ. Гэдэг ёстой солиотой хэрэг байна гэж ойлгожээ. Гжэтэл
голын дэргэд буудалласан тэр шөнө эцэг нь нөхөд сэлтийнхээ хамт хөлөг нь сүйрэн
явгарсан хмүүүсийн байдалтай байсан боловч бүгдээрээ насан өтөл болтлоо амьд
явах эрмэлзэлтэй байжээ (Ингэж ч чаджээ). Хуарагнан буусан газар нь хөл шуугиан
ихтэй хот болсон байна, байшин савны нь ханыг гялтганасан тунгалаг эдээр барьсан
байна гэж Хосе Аркадио Бэундиа шөнө нь зүүдэлж, “Энэ ямар гээч хот вэ?” гэж
асуувал хариуд нь Макондо гэсэн үл мэдэх, учир тугагүй нэр хэлэхийг дуулжээ.
Нойрон дунд нь тэр нэр ер буын уянгатай сайхан сонсогджээ. Маргааш нь тэрбээр
далайд хүрч хэзээ ч чадахгүй нь гэж хүмүүтээ үнэмшүүлээд, мод унаган голын дэргэд
хамгийн сэрүүн газрыг цагаалан түүн дээр сууринаа байгуулжээ.
Хосе Аркадио Буэндиа мөс үзэн үзтэлээ нэвт гэрэлтсэн ханатай байшин
зүүдэлснээ тайлж чадахгүй явжээ. Зөнч зүүднийхээ учрыг сая л ойлгож, ойрын үед
ус гэдэг хамгийн элбэг хэрэглэгдэхүүнээр мөсөн тоосго цохиж, бүгдэд шинэ байшин
барьж өгөх юм байна гэж шийджээ. Тэгвэл Макондо хаалганы цүү, цонхны түгжээ
хүртэл улайсаад гажчихдаг халуун там байснаа мөнхийн сэрүүн хот болно. Хосе
Аркадио уэндиа мөсний үйлдвэр байгулах гэж зүтгээгүй ньхүүхдээ, юуны өмнө рилу
бүтэхүй ухаанд гаргууд авьяастай Аурелианогоо хүмүүжүүлэμ гээд толгой өөд
татахгүй байсных биз ээ.Туршлагын өрөөнд ажил дахин оволзлоо. Эцэг хүү хоёр
Мелькиадесийн тэмдэглэлийгахин дахин уншиж, шинэ юманд хөөрдөг зангаа
дарсхийж, тогооны ёроолд наалдсан хайлшнаас Урсулагийн алтыг ялгаж авах гэж
уйгагүй оролдсоор байлаа. Жаал Хосе Аркадио энэ ажилд нь бараг үл оролцоно.
Эцгийгээ хясны дэргэдхамгийг умартан ажиллах байх хоронд насандаа баймгүй
өсгөлүүн биетэй, нэг л зүтгэвэл түүгээрээ болдог өгжүүд зантай ууган хүү нь нэгэнт
томоо хар хүү болсонб айлаа. Түүний дуу нь бүдүүрч, эрүү, харцарт нь сөрвөгөр
сахал ургажээ. Нэг удаа Урсула хүүгийнхээ өрөөнд ороод, хувцсаа тайлж байхтай нь
дайралдаж, нөхрөөсөө өөр нүцгэн эр хүн хараагүйдээ ичих, өрөвдөх зээргцэж,
амьдралыг тэтэгэх махбод сайтайд нь тэр ч байтугай цочин гайхжээ. Гурав дахь
хүүхдээ гэдсэнд олоод байсан Урсула нөхөрт гарч байх үеийнх шигээ айж эхэлжээ.
Тэр үед цовоо цолгин, хөгжил баясгалантай, хэл амтай нэгэн хүүхэн
Буэндиагийнхаар орж гарч, Урсулагийн ажлаас элбэлцэж, хөзрөөр мэргэ үзүүлдэг
байжээ. Урсула сэтгэлийн зовлонгоо хэлэв. Хүүгийн нь ер бусын өссөн нь
садангийнх нь хүн гахайн сүүлтэй байсан шиг жам ёсноос гадуур санагджээ. Гэтэл
хүүхэн болор хонх жингхэнэх аятай байшингаар нэг цангинатал хөхөрч, “Харин ч
жаргана” гэж хэлжээ. Хэд хоноод энэ бэлгэдэн хэлснээ нотлох гэж хөзрөө барьж
ирээд, гал зуухны хажууЈийн юм агуулдаг өрөөндХосе Аркадиотой орон түгжжээ.
Тэгээдхуучин вандан дээр хөзрөө тараан тавиад хөвгүүнийг үүний нь огт
сонирхохгүй, харин ч залхуурсан байртай зогсож байхад элдэв юм чалчиж байснаа
гара асунган юманд нь хүрээд авснаа “өөх, ямар лут вэ!” гэж үнэнээсээ дуу алдаад
дахин үг дуугарч чадсангүй.
Хосе Аркадиогийн яс нь хавтайх шиг болж, айж зовсондоо нулимсаа барьж ядан
байлаа. Эмэгтэй түүнийг ер тайтгаруулсангүй.
13
Гэвч Хосе Аркадио шөнөжин түүнийг эржээ. Хүүхний суганаас гарах үнэр нь
ханхлаад байх шиг, энэ үнэр биенд нь шингэчихсэн байх шиг шөнөжин Хосе
Аркадиод санагджээ. Тэр хүүхэнтэй агуулахаас огт гаралгүй үргэлж хамт байхсан гэж
цаадах нь юманд нь хүрээд л “Пөөх ямар лут вэ!” гэж үргэлж хэлж байгаасай гэж
бодогдсоор байлаа. Тэгээд бүр тэсэхээ байгаад нэг өдөр тэднийд очив. Тэгж очсон
нь нэг л ёсорхуу, ойлгомжгүй болжээ. Хосе Аркадио тэднийд байхдаа ам нээсэннгүй.
Одоо бол тэр хүүхэнд хүсээд байхаар юм байсангүй. Түүнийг харахад, үнэрээр нь
сэтгэлд бууж байсан нөгөө хүүхэнтэй огт адилгүй юм шиг, огт өөр хүн байгаа юм шиг
Хосе Аркадиод бодогдоод байлаа. Хосе Аркадио аяга кофе ууж аваад, бүүр
гутарчихсан тэднийхээс гарав. Шөнө нь бас л нойр хулжин тарчилж, дахиад л тачаал
хөдлөн шаналж, одоо болохоор агуулахад байсан хүүхнийг бус, үдэш өмнө нь сууж
байсан хүүхнийг хүсэж байлаа.
Хэд хоноод хүүхэн Хосе Аркадиог хөзрийн нэг илбэ заа жгөье гэж гэнэт шалтаглан
дуудаад ээжтэйгээ сууж байсан өрөөнөөс нь дагуулж агран унтлагын ө°өөнд
оруулаад, биенд нь эрээ цээргүй хүрсэнд хөвгүүн давхийн цочиж, аятайхан
болохоосоо илүү эвЈүйрхэн айжээ. Тэгтэл хүүхэн ХосҐ Аркадиог шөнө гэртээ очоорой
гэхэд Хосе Аркадио түүнээс холдохын түүс болохдоо за хэмээн амалсан боловч очиж
чадахгүй гэдгээ мэдэж байлаа. Гэвч шөнө болоходхалуун орондоо орсон хойноо, тэр
юмыг хийж чадахгүй боловч түүн рүү очих ёстой гэж ойлгожээ. Харанхуйд тэмтрэн
хувцаслаж байхад нь дүүгийнх нь жигпхэн амьсгалах, хажуугийн өрөөнд аавынх нь
хий ханиалгах, гадаа тахи яраглан дуугарах, шумуул янгинан шунгианах, өөрийн нь
зүрх түг түг дэлсэх зэрэг урьд н анзаардаггүй байсан ертөнцийн түмэн авиа тодохон
дуулдаж байлаа. Тэгээд нойрсож байгаа гудамжинд гарлаа. Хаалгаа хэлснээрээ
онгорхой орхлгүй түгжчихсэн байгаасай гэж залбирах шахам явав. Гэвч хаалгыг
түгжээгүй байсанд хурууныхаа үзүүрээр түлхвэл нугас нь гунигтай гэгч нь чахарсанд
дотор нь ширхийгээд явчихав. Чимээ гаргахгүйг хичээн хажуулдан орвол нөгөө нэг
үнэр өөдөс нь ханх тавилаа. Хосе Аркадио тэр хүүхний дүү нарын дүүжин ороо
өлгөсөн үүдэн талын өрөөнд хэсэг зогслоо. Тэдний рыг хаана хаана байгааг нь
мэдэхгүй учир унтлагын өрөөний хаалганд тэмтрэн явж хүрэх, хаалга
нээгээдхүүхнйиорыг нь андуурахгүйн тул зүгээ зөв олох хэрэгтэй байлаа Тэгээд
урагш алхсанаа, өөрийнх нь бодож байснаас доор дүүжлээстэй бйасан орыг мөргө
жорхивол хурхиран унтаж байсан цаад хүн нь нойрон дундаа эргэн нөгөө
хажуугаараа хэвтээд “Лхагвад юмсан” гэж цөхрөнгүй дуугарах нь дуулдав. Хосе
Аркадио унтлагын хаалгыг түлхвэл хаалга овон товон шаланд тээглэн хяхтанасанд
яаж ч чадсангүй. Тас харанхуй дотор орчихоод гуньж бажгадсан тэрбээр бүр
төөрснөө мэдэв. Давчхан өрөөнд эх нь, дунд охин нь нөхр, хоёр хүүхэдтэйгээ, нөгөө
хүүхэн нь унтаж өайгаа. Тэр хүүнийг огт хүлээгээгүй бололтой. Хосе Аркадио түүнийг
нөгөө үнэрээр нь эрье гэсэн боловч өөрт нь шингэсэн шиг үл мэдэгдэм боловч тов
тодхон тэр үнэр хааяагүй гарна. Хосе ингэж арчаагүй юманд орох гэж хэмээн
хиртхийн шивнэсээр хөдлөлгүй зогсож байтал харанхуй дунд тЅмтчин вяаа хүний
сарвайсан хуруу нүүрэн днь хүрэв. Ингэж хүрээсэй гэж өөрөө мээлгүй хүсэж байсан
болохоор гайхсангүй, энэ гарын аягы даган_, үл харагдан оронд хамаг бие н
алдарчихсан хүрч, тэнд хувцсыг нь тайлан, шуудайтай төмс асгаж байгаа юм шиг
сэгсчин, баруун зүүн тийш нь эргүүлж хөрвүүлэн байхад илү гартай болчихсон юм
шиг, хүүхний үнэр биш шүвтэр ханхлаад байгаач юм шиг болж, эртнээс хийх юмсан
гэж бодож байсан боловч хийж чадна гэж огт обдоогүй юмаа хийж байгаага бүүр
түүрхэн мэдэж, яаж түүнийг хийж байгааг аа ч мэдэхгүй болж, толгой нь ч хаана
байгаа юм, гар нь ч хаана байгаа юм, хэний ч толгой юм, хэний ч хөл юм гэдгийг
мэдэхийг байж, тэгснээ чадахгүй болсноо мэдэрч, бушуухан зугтаад алга болохсон
гэхийн хажуугаар энэ ажин түжин нам гүм, энэ айдас хүрэ м ганцаардлын дунд
дандаа л байгаад байхсан гэж тэсгэлгүй хүсэж байлаа.
14
Тэр хүүхнийг Пилар Тернера гэдэг байлаа. Тэрбээр эцэг эхийнхээ үгийг даган
Макондог байгуулснаар дууссан их аянд оролцсон юмсанжээ. Арван дөрвөн настай
байхд нь түүнтй энах унтаж, хорин хоёр хүртэл нь явса р байсан боловч өөр
тосгоныхдоо баригдаад ёс төртэй гэрлэж сууж чадахгүй байсан нэг хүнээс эцэг эх нь
түүнийг холдуулах гэжээ. Ажла абөөрөнхийлчихөөд араас нь очно гэж ам шүд
алдаснаас нь хойш Пилар Тернера түүнийг хүлээн мэргэжл, өндөр, нам нурутай,
шар, хар үстэй янз бүрийн харчуулыг заримдаа далайгаар ирнэ, заримдаа хуурай
га§раар ирнэ, заримыг нь гурав хоноод ирнэ, заримыг нь сар болоод ирн эгэж
мэргэд нь буух боловч түүнэтй уулзах найдлага алдсан ажээ. Тэрбээр тийнхүү
хүлээсээр байтал эрэгтэй хүний энхрийллээс төсөөрөөд, булчин нь шуугдаж, мээм
нь шалчийж гагцхүү оргилсон сэтгэл нь хэвээр үлджээ. Шинэ гайхамшигт
наадмынхаа амтанд орсон Хосе Аркадио одоо түүнийг толгой эргэм тасалгаанд нь
шөнө болгон очиж эрэх боллоо. Нэг удаа очиход хаалга нь түгжээтэй байсанд, нэгэнт
л зүрхлээд цохисноос хойш цохиод дуусах хэрэгтэй гэдгийг мэдэн хаалгыг нь
нүджээ… Тэгээд хүлээлгэж хүлээлгэж хаалга нэг юм онгойлоо. Шөнө нойр дутуугаас
өдөр нь сөгтөө унавч өнгөрсөн шөнийнхийгөө санан санан сэм баясаж байдаг
байлаа. Гэвч баясгалантай, хэнэггүй, доогто йПилар Тернераг гэртээ ирэхэд Хосе
Аркадио сэтгэл догдолсноо нуух гэж огт хичээдэггүй байсан бөгөөд юу гэвэл гада
аяваа тагтаа үргэтэл цангинуулан инээдэг энэ эмэгтэй өөрт нь амьсгаа дарах,
зүрхнийхээ цохилтыг тоолоход сургасан, эрэгтэйчүүд яахаараа үхэхээс айдгийг
ойлгуулсан тэр далдын хүчтэй огт адилгүй байлаа. Хосе Аркадио бодолд дарагдсан
байсан учир эцэг, дүү хоёрынхоо төмрийн хольцноос Урсулагийн а«тыг ялгаж авч
чадлаа г хэмээн гэр дүүрэн зарлаж байхад бүрдээрээ юунд тэгтлэ эбаярлаад
байгаагийнх нь учрыг олсонгүй болно.
Цаад хоёр ньгурван дөөр толгой өндийлгөхгүй ажиллаж байж алтыг ялгаж авчээ.
Урсула баярлаж, тэр ч байтугай рилугээ бүтээж чадсанд нь тэнгэрт залбирч,
тосгошныхныг туршлагын өрөөнд цуглахад, энэ гайхамшигтай юм болсныг мялаан
гуайявын чанамалтай бингээр дайлж, өрхийн тэргүүн Буэндиа ялгарсан алттай
хөөргөө үзүүлж, энэ алтыг өөрөө л дөнгөж сая зохион бүтээчихсэн юм шиг хөөрч
байлаа. Алтаа хүн хүнд үзүүлсээр сүүлийн үед туршлагын өрөөндб араг үзэгдэхээ
байсан ууган хүүгийнхээ дэргэд очоод хуурай шар нунтгийг нүдэн дээр нь барьж” За
ямархуу байна даа?” гэж асуусанд Хосе Аркадио:
- Нохойн жогорхой шиг юм байна гэж шулуухан хэлжээ.
Эцэг нь гарынхаа араар уруул руу нь чанга гэгч дэлсээд авсанд Хосе Аркадиогийн
амнаас нь цус садарч нүднээс нь нулимс гарчээ. Шөнө нь Пилар Тернера тэмтчин
вяж шилтэй эм, хөвөн олж хавдсан уруул дээр ньарникаар жин тавиад, Хосе
Аркадиогийн хүссэн бүхнийг гүйцэтгэхдээ янаглахын зэрэгцээгээр өвчтэй газрыг нь
хөндөхгүй байж чаджээ. Тэр хоёр бүр дотно болж, өөрсдөө ч мэдэлгүйгээр анх
удаагаа шивнэн ярилцаж эхэлжээ.
- Би чамтай л байгаад баймаар байна. Ерөөсөө өнөө маргаашгүй би үнэнээ хэлэхэд
ингэж нуугдаж явдгаа больё гэж хөвгүүнийг шивнэсэнд эмэгтэй нь:
- Тэгвэл аятай ѕу. Хоёулхнаа байвал дэн асаачихаад бие биеэ харж, би санаандаа
орсныг хашгирч, чи толгойдоо орсон бүхнийг миний чихэнд шивнэж байхад хэнд
хаматй юм гэж хариулжээ.
Ингэж ярилцсан, ямар ч атугай нууцаар амрагласан хэвээрэ байна гэж
итгэсэн, мөн эцэгтээ шаралхсандаа Аркаио тайван бөгөөд зоригро йбайлаа. Тэрбээр
эрэгцүүлж тунгаасан юмгүйгээр бүгдийг дүүдээ ярьжээ.
Эхлээд жаалхан Аурелиано Хосе Аркадиог айхта° гай дайрч гэж бодож, ямар
алби- түүнийг татаад байгааг ойлгосонгүй. Гэвч Хосе Аркадиогийн зовон догдолж
15
байгаа нь түүнд ч халджээ. Тэрбээр ахаараа явдлыг нь нэгд нэгэнгүй яриулж, зовлон
жаргалыг ойлгож, өөрөө айх, баярлах зэрэгцэж байлаа. Одоо жаал хүү Хосе
Аркадиогийн ирэхийн хүлээн үүр цайтл цурам хийхийг больж, халуун нурман дээр
хэвтэж байга аюм шиг орондоо ганцаараа эргэж хөрвөн, ахыгаа ирэхэд хоёулаа
амьтан босох болтол ярин, удалгүй нойрмоглон явах болоод рилу бүтээхүй ухаангы
ч, эцгийнхээ эрдэм чадлыг ч адилхан жигшиж, тэрүүхэндээ аминчирхан булагнах
боллоо. “Хүүхдүүд маань дүйнгэ юм шиг болчихож, цагаан хорхойных л байх даа”
гэж Урсула хэлнэ. Тэрбээр талхалсан мексик цайгаар ой гутам зуурмаг, хйиж, хоёр
хүү нь энэ эмийг санаанд оромгүй тэвчээртэй ууж орхижээ. Аурелиано ахынхаа
сэтгэл дэнсэлж байгааг ойлгож байсан төдийгүй өөрө өл ийм болсон юм шиг зовж
байлаа. Нэг удаа ах нь үүл борооны явдлын нарийну чрыг тоочин ярьж байхад дүү нь
“Чамд тэр үед ямар байдаг вэ?” гэж яриаг нь тасалсанд цаадах нь бодож цөхөлгүй,
- Яг л газар хөдөлж багаа юм шиг болдог гэжээ.
Нэгдүгээр сарын нэгэн пүрэв гаригт хоёр цагт Амарана төрлөө. Өрөөндөө хүн
оруулахын өмнө Урсул охиныг сайн үзэв. Охин хөнгөхөн, гүрвэл шиг годгоносон
боловч хүнээс гажууд юмгүй байлаа .Аурелиано гэртээ олон хүн цуглахад л сая
дүүтрэй болсноо мэджээ .Хүмүүсийн үймэлдэж байх далимаар Аурелиано шөнөийн
раван нэгэн цагаас хойш эзгүй байгаа ахыгаа ол жирэхээр явжээ. Гэнэт тэгж шийдсэн
болохоор Хосе Аркадиог яаж Пилар Тернерагийн унтлагын өрөөнөөс гаргаж ирэхээ ч
эрэгцүүлж амжсангүй. Хэдэн цаг Аурелиано болздог ёсоороо шүгэлдэн түүний
байшинг тойрон явсаар үүр цайхад сая буцав. Эхийнхээ тасалгаанд орвол Хосе
Аркадио хэдийнээ ирчихсэн, нялх дүүгээ юу ч болоогүй юм шиг өхөөрдөж байлаа.
Амарантаг гараад дөч хороогүй байтал дахиад цыганууд ирлээ. Эд бол мөс
авчирдаг нөгөө хэрмэл хуурч,”гүү сааж” тоглогчид байлаа. Меликадесийн овгийхон
шиг дэвшлийн зарчид бус, зөвхөн илбэр жилбэ үзүүлэгчид төдий гэдэг нь төдөлгүй
мэдэгдэв. Тэд мөс авчрахдаа ч хүн ашигтай юм хийж болох байдлаар биш зүгээр
циркийн үзмэр маягтай түүнийг үзүүлж билээ. Цыганууд энэ удаа бусад олон хачин
юмсын зэрэгцээгээр нисдэг цийрс авчирчээ. Гэвч тэд түүнийгээ харицааны
хэрэгслийг хөгжүүлэх үйлсэд нэмэр хандив өргөж байн агэж бодохгүй, харин зугаа
цэнгэл гэж үзэх ажээ. Хүн амьтан суурины дээгүүр нисэж үзэх гэж хамаг мөнгөө барж
байлаа. Бултаараа эх толгойгоо алдаж, үймэн бужигнаж байх сайхан самбаанд Хосе
Аркадио, Пилар Тернера хоёр амьтны нүдэнд өртөнө гэж айх юмгүй дураараа болж
авчээ. Олны дунд хутгалдсан жаргалтай хоёр амраг хайр сэтгэлийг шөнө нууцаар
учрах д оволзоод өнгөрчихдөг цэнгэлээс нь ултай бөгөөд тайван байх юмгэж
санаагүйдээ тэр ч байтугай гайхаж эхэлжээ. Гэтэл Пилар баяр хөөрийг нь
хийсгэчихэв. Хосе Аркадиог өөртэйЈөө хамт байхад сайхан байна гэж сэтгэл нь
баяссан тэрбээр өнгөцхөн юмыг ултай хэмээн эндүүрч, ганцхан үг хэлээд Хосегийн
урман ¤ээр нь ус асгаж орхив. “Чи одоо ёстой эр хүн болсон” гэж Пиларын хэлэхэд
цаадах нь юу гээд байгаагий нь ойлгоогүй тул,
- Чи хүүІэй болно гэж үг үгээр нь таслан хэлжээ.
Хэдэн өдөр Хосе Аркадио гэрээс гарч зүрхэлсэнгүй. Гал зуухны өрөөнд Пиларын
цангинатал хөрөхрийг дуулангуутаа л лабораторидд орчихоод байлаа. Урсулагийн
зөвшөөрснөөр ажил дахин оволзож эхлээд байсан тул Хосе Аркадио Буэндиа замаа
алдсан хүүгийнхээ буцаж ирсэнд сүйд болж, эрдэнийн рилуг нэгэнт хайж эхэлсэн
нууцаа хэлж билээ. Нэг орой лабораторийн цонхны дэргэдүүр нисдэг цийрсээр цыган
дэлбэгч, росгоны хэдэн хүүхэд нисэж, хүүхдүүд өөрсөд рүү нь гар даллан өнгөрөхөд
ах дүү хоёр их бахадсанг бооовч Хосе Аркадио Буэндиа цонх руу эргэж ч харсангүй.
“Яах вэ хөөрхий, зугаацаж л байг. Бид ийм өөдгүй дэвсгэрээр нисэхгүй, хамаагүй
илүү шинжлэх ухааны аргаар ниснэ” гэж хэлжээ. Хосе Аркадио хүү рилуг сонирхож
байгаа дүр үзүүлэвч ыухам ямар ид чадалтайг нь огт ойлгосонгүй, их л базаахдаа
16
муухан цутгасан лонх шиг юм байгаабайх гэж дотоо боджээ. Лабораторид ажиллаа
гээд сэтгэл үйсмэрх нь намдсангүй. Тэрбээр нойр, хоолноос гарч, цэгийнхээ хийж
байгага абүтэлгүй бол®ход урвайчихдаг шиг бүр унжийчихав. Хүүгийн их уруу царайт
байгаг Хосе Аркадио Буэндиа рилу бүтээхүй ухаанд дэндүү сэтгэлээ өгөөд госнгор
байнагэ бодон лабораторид ажиллахыг нь болиулав. Аурелиано ахыгаа эрднийн
рилуг олоогүйдээ сэтгэлийн тав алдсан бус гэдгийг ойлгосон боловч ганц ч үг
алдуулж чадсангүй. Ах нь урьдынх шиг илэн далангүй байхаа больжээ. Үргэлж
найрсаг, нийцтэй байдгаа болиод дуугаа хураан, уур уцаартай болжээ. Энэ
ертөнцийн хамаг бүхэнд хорсон бухимдаж, ганцаараа байхын мөн болсон тэрбээр
нэг шөнө дахин гэрээсээ гарсан боловч Пилар Тернерагийн руу очсонгүй, цыганы
асар майхныг тойрон шавсан хүмүүсийн дунд орж явчихав. Янз янзын уран тоглолт
харж хэсэг тэнсэн боловч алиныг нь ч сонирхсонгүй явсаар үзвэртэй огт хамаагүй нэг
юм харсан нь сувс зүүлтээ даахгүй бөхийсөн бараг охин гэмээр нэгэ нцыган бүсгүй
байлаа. Хосе Аркадио түүнээс хөөрхөн бүгүй энэ насанда үзээгүй байжээ. Нэгэн
хүнийг эцэг эхийнхээ үгэнд орсонгүй гэж могой богосон нэгэнт гунигт үзвэрийг ангайн
харж зогсоо улсын дотор тэр бүгүйс байж байлаа.
Хосе Аркадио тэр хөөрхий хүнийг огт харсангүй. Олон улс могой болсон хүнээс
түүний гунигт явдлыг нарийвчлан шалгааж байх хооронд залуу Буэндиа эхний
эгнэнд байгаа цыган бүсгүй рүү шахалдсаар очиж ард нь зогсов. Тэгээд тэр бүсгүйг
шахсанд цаадах нь цааш хөндийрөх гэхлээр нь бүр чанга налсанд нөгөөхийг нь
мэдэрчээ. Бүсгүй дороо таг болж, ай х гайхах зэрэгцээд сэрэлдээ итгэж өгөхгүй, эргэн
харснаа Хосе Аркадио руу туягүйхэн инээмсэглэв. Энэ үед хоёр цыган могошй
болсон хүнийг торонд хийж, асар руу авч явав. Зарч цыган зарласан нь:
- Ноёд хатагтай нар аа, одоо бид аймшигтай тоглолт үзүүлнэ. Харах ёсгүй юм
харсан учир зуун тавин жилийн турш шөнө бүр яг энэ цагт энэ эмэгтэйн толгойг
авч байгаа юм гэв.
Хосе Аркадио, бүсгүй хоёр тэр эмэгтэйн толйгог авахад байлцсангүй. Хоёул асарт
орж, сэтгэл догдлон үнэсэлдсээр хувцсаа тайчин хаялав. Бүсгүй давхарлан өмссөн
цээживч, шарласан торон олон банзал, өөрт нь огт хэрэггүй усан бэлхүүсэвч, хүн
дшилэн зүүлт сэтээсээ салсан дхүний өөдөс амьтан үлдэв. Хөх гэхээр юмгүй, Хосе
Аркадиогийн гараас нь нарийнхан хөлтэй энэ чөргөр бүсгүй тйим туяхан биенд
байшгүй шийдэмгий бөгөөд халуун янаг ажээ. Гай болоход, асрын гол багананд дэн
өлгөөтэй, хамаг юм ил харагдахын дээр цыганууд элдэв юм барин цацарт байн
байн орж ирээд энэ тэр юм хийж, тэр ч байтугай орны дэргэд газар сууцгаан, шоо
тоглох тул Хосе Аркадио төдийчинээ тачаангуй хариулж чадахгүй байлаа. Зай
завсаргүй үнэсэж таалахын хоорондох ахархан чөлөөнд шалдан Хосе Аркадио орон
дээр гайхшаа баран арчаагүйеэ сунан хэвтэж, нөгөө бүсгүй түүний дурыг хүргэх гэж
ахин дахин оролдож байлаа. Жаахан байж байтал цацарт махлаг цыган хүүхэн нэг
хүн дагуулаад орж ирсэн нь эдний омгийн ч, сурины ч хүн биш байлаа. Тэгээд хоёул
орны хажууд шулуухан хувцсаа тайчиж эхлэв. Эмэгтэй Хосе Аркадиог санамсаргүй
харснаа зүүрмэглэн байгаа арслангийн нь толгойг үзээд их л бахдаж,
- Хүү минь, хаадхыг чинь тэнгэр тэтгэн яваг гэж дуу алджээ.
Хосе Аркадиогийн бүсгүй өөрсдийгөө зүгээр байлгаж үзэ гэж хүссэнд цаадах хёор
орны хажууд газарт хэвтэв. Бусдын тачаал ивлэхэд залуугийн хуял сая хөдлөвэй.
Хосе Аркадио бэлгийн бүүдээр аргын эдийг анх зүтгүүлэн оруулахад, үлгэрлэвээс
өрөөстэй даалуу авандан шаамагц бутран ойдог шиг, бүсгүйн хатан яс нь зад үсэрч,
хар хөлс нь чийхран гарч, хамаг бие нь шархиран өвдөж, хоёр нүдэнд нь нулимс
цийлгэнэж, харин хархүүгээс нь замаг ханхлаад явчих шиг болжээ. Гэвб бүсгүй
түүнийг гайхмаар баатарлаг тэвчээртэйгээр давж гарав. Хосе Аркадио нэг мэдэхнээ
үүлтэй тэнгэрээс дээгүүр нисэн яваа юм шиг болж, зүрхний угаас янагийн үг урсан
17
гарч, бүсгүйн чихээр өртөөлөн зүрхэнд нь ороод эргэн амар нь цыган хэлээр
хөрвүүлэгдэн гар чбайлаа. Энэ бол пүрэв байлаа. Бямба гаригийн шөнө Хосе
Аркадио толгойгоо улаан даавуугаар ороогоод, Макондонгоос цыгануудтай хамт
явлаа.
Урсула хүүгээ алга байгааг мэдээд тосгоноор л нэг эрэл сурал болнн харайлгав.
Цыганы асар майхан байсан газарт гагцхүү хог новш овоорон үлдэж, задгай галын
үнснээс утаа уугин байлаа. Шилэн зүүлт эрэн хог ухаж байсан суурины нэг хүн урьд
өшөн нь Хосе Аркадиог тортой могой хүнтэй тэргийг түрэн жүжигчинтэй хамт явж
байхыг харснаа Урсулад хэлжээ. “Хүү маань цыган болчихож!” гэж Урсула эрдэ
эсандран дуулгавал цаадах нь ууган хүүгээ алга болсныг огтхон ч тоосон шинжгүй,
- Тэгвэл ч овоо шүү гээд мянгантаа талхалж, түмэнтээ хайлуулсан нэгэн бодисыг
ууранд хийн нүдэх зуураа- Эр хүн болж бйга ань тэр гэж хэлжээ.
Урсула цыгануудын одсон зүгийг олж мэдээд, цыгануудыг гүйцэх санаатай
уулзсанб олгоноосоо сураглан мөрөөр нь ясваар тосгоноосоо улам улам холдож, нэг
мэдвэл буцахын аргагүй алс явчихсан байлаа. Хосе Аркадио Буэндиа оройн найман
цагт эхнэрийнхээ байхгүй байгааг мэдэж, дэлгэсэн бууцан дээр бодисоо халаахаар
тавиад жаалхан Амарантаг яаж байна хэмээн очвоос цаадах нь уйлсаар бүр
ээрчихсэн байж байлаа. Тэрбээр бодож цөхсөнгүй, тосгоныхоо сайн зэвсэгтэй
нөхдийг цуглуулж, Амарантаг хараад байж байя гэсэн нэг хүүхэнд өгөөд, хүнгий мөр
гараагүй замаар Урсулагийн эрэлд мордлоо. Тэгэхдээ Аурелианог авч явав. Үл
мэдэх хэлээр ярих загасчин индаинчуудтай үүрээр дайралдаж асуувал цаадуул нь
үүрээр хэн ч гараагүй гэж дохиж занган тайлбарлажээ. Гурван өдөр дэмий яваад
тосгондоо бцаж ирэв.
Хосе Аркадио Буэндиа сэтгэлээр удтал унав. Жаахан Амарантаг эх шиг нь асарч,
усанд оруулж, хуурайлж, өдөр асрагч эхэд нь дөрвөн удаа аваачиж өгөн, үдэш нь
Урсулагийн хэзээ ч чаддаггүй дуу хүртэл дуулж өгдөг байлаа. Нэг удаа Пилар
Тернера Урсулаг иртэл гэрийнх нь ажлыг хийж өгөөд байя гэжээ. Зовлон үзэхдээ
юмыг зөнгөөрөө улам мэддэг болсон Аурелиано Пиалр Тернераг ирэхэд гэнэт учрыг
гялсхийтэл олж, ямар ч гэсэн түүнээс болж ах нь босож, ээж нь алга болсон гэдгийг
ойлгоод дуугүйхэн боловч голоосоо зэвүүрхэн угтсанд тэр хүүхэн тэднийд дахин
үзэгдсэнгүй болно.
Яваандаа хамаг юм хэв зандаа орлоо. Хосе Аркадио Буэндиа хүүтэйгээг, нэг л
мэдэхэд лаборатори¤оо орчихсон, тоос шороог нь цэвэрлэж, хөөрөгнийμөө галыг
бадрааж, хэдэн сар шивхэн дээр хэвтсэн бодисоороо дахин уйгагүй ноцолдож
гарлаа. Амранта мөнгөн ус ууршин үнэртэх тасалгаанаа уд бургасан сагсанд хэвтэж,
аав ах хоёрынхоо хийж байгааг сонирхон харна. Урсулаг алга болсны дара
алабаораторид хачин хачин юм боллоо. Шүүгээнд удтал хэвтсэн хоосон лонх гэнэт
даагдахгүй хүнд бо«жээ .Ажлын ширээн дээр тавьсан хувинтай ус гал түлээгүй
байхадөөрөө буцлан, хагас цаг хэртэй даргилан байснаа юу ч үгүй ширгэж хоцров.
Хосе Аркадио Буэндиа хүүтэйгээ хоёул энэ гайхалтай явдалд хөөрөн баярлаж,
яагаад ингэж байгаагийн учрыг олж чадахгүй ч шинэ бодис үүсэхийн шинж гэж
тайлбарлаж байлаа. Нэгэн өдөр Амранатаг суулгасан сагс хэн ч хүрээгүй байхад
Аурелианогийн нүдний өмнө тасалгаан дотуур гэнэт эргэлдэж ниссэнд Аурелиано
яаранб арьж авчээ. Гэвч Хосе Аркадио Буэндиа огтхон ч тэвдсэнгүй. Сагсыг хуучин
байранднь аваачиж тавиад, ширээний хөлнөөс уяв. Сагс ниссэнд тэрбээр найдвар
нь биелэхэд хариугүй ойртож гэ жүбр итгэжээ. Чухамхүү тэгэхэд Аурелиано
аавынхаа
- Чи тэнгэрээс айдаггүй юм аа гэхэд металлаас айж яв гэж хэлэхийг анх сонсож
билээ.
18
Урсула таван сар хэртэй алга байснаа буцаж ирэв. Тэрбээр тогсонд хэний ч
өмсдөггүй шинэ хувцас өмчихсөн, залуужчихсан, хөөрчихрсөн хүрч иржээ. Хосе
Аркадио Буэндиа баярлсандаа арай л магнай нь хагарсангүй. “Тэгнээ ээ тэр! Би яг л
ингэж бодоод байсан юм!” гэж хашгирав. Энэ ч үнэн байлаа. Лабораторид бодисын
туршилт хийн, нар салхины бараа харахгүй ажиллахдаа эрднийн рилуг нээж,
гэрийнхээ бүх цоож, цонхы нугасыг алт болгох аргыг олж гайхамшгийг бүтээхсэн
гэхээсээ чухамхүү Урсулаг буцаж ирээсэй гэж сэтгэлийнхээ угт тэнгэрт залбиран
мөргөж байсан ажээ. Гэвч эхнэр нь тийнхүү хөл алдан баярласаныг нь огт
тоосонгүй.цагийн өмнөхөн л уулзсан мэт ердийн нэг шовхийтэл үнэсээд,
- Довжоон дээр гараад хараадахаач гэж хэлжээ.
Хосе Аркадио Буэндиа гэрийнхээ гадаа бөөн хүн бахйгы үзээд барьц алдсанаа их
л удаж байж тайвширчээ. Эд бол цыганууд бус, макондогийнхон шиг толигор үстэй,
бор арьстай эрэгтэй эмэгтэй хүмүүс, яг л тэдэн шиг хэлээр ярьдаг тэдэн шиг л
сульдсанаа гайхсан улс байлаа. Тэдний дэргэд элдэв хангайн идэш уушын юм ачсан
луус, гэрийн тавилга, эд агуурс зэрэг өдөр тутмын хэрэгцээт бараа ачсан үхэр тэрэг
зогсож байлаа.
Тэр хүмүүс хөндийн нөгөө талаас иржээ. Тэнд хоёр өдөрчийн газарт нэг хот бий,
тэнд сар бүр шуудан ирдэг, амьдралыг хөнгөвчилсөн маш ин хэрэглэдэг байжээ
.Урсула цыгануудыг гүйцсэнгүй Ўоловч нөхрийнхөө их нээлт хийх Јэж дэмий
хөөцөлдөж байхда аолж чадаагүй тэр замыг олсон  байжээ.

P.Misheel

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen